Сирийн Дамаскт үйлдсэн террорист ажиллагааны үеэр тус улсын Батлан хамгаалахын сайд Дауд Ражиха, Сирийн бодлогыг тодорхойлоход гол үүрэг гүйцэтгэгч Цэргийн тагнуулын газрын дарга, ерөнхийлөгчийн хадам ах Асеф Шаукат амь үрэгджээ. Мөн цэргийн дээд тушаалын удирдагчид хийгээд тусгай албаны удирдагчид хүнд шархадсан байна. Сөрөг хүчнийхний мэдэгдсэнээр "Дамаскийн төлөө шийдвэрлэх давшилтад" Сирийн хүчний байгууллагууд удирдлагагүй болжээ.
Сирийн эрх мэдлийн төлөө тэмцлийн хүчний хуваарийг эрс өөрчлөгдөхөд хүргэж болзошгүй, урьд өмнө болж байгаагүй террорист ажиллагааг Дамаск дахь ерөнхийлөгчийн ордны зэргэлдээ орших Үндэсний аюулгүй байдлын албаны байранд лхагва гарагт үйлдсэн байна. Амиа золиослогч бие хамгаалагчаар ажилладаг байсан нь Сирийн хүчний томчуудын дунд саадгүй нэвтрэх боломжийг олгожээ. Хүчний байгууллагуудын удирдагчдын өргөтгөсөн зөвөлгөөн болж байх үед хүчтэй тэсрэх төхөөргийг ажиллагаанд оруулсан байна. Зөвөлгөөнд БХЯ болон ДХЯ-ны сайд нар, тэдний орлогч нар, тэрчлэн тусгай албан удирдлагууд оролцож байсан аж.
Батлан хамгаалахын сайд Дауд Ражиха, түүний орлогч бөгөөд цэргийн тагнуулыг хариуцдаг Асеф Шаукат нар амь үрэгдсэн болохыг Сирийн эрх баригчид нотолжээ. Ерөнхийлөгчийн Асадын гэргийн ах Асеф Шаукат улсынхаа баримтлах бодлогыг
тодорхойлоход гол үүрэг гүйцэтгэдэг, төрийн тэргүүнд хамгийн ойр байдаг хүн байв. Террор үйлдсэн хариуцлагыг лалын хэт давруу үзэлтнүүдтэй холбоотой хоёр бүлэглэл хүлээсэн байна. "Дамаскийн төв дэх хямралтай тэмцэх штабт цохилт өгөх нь халдлагын зорилго байсан" гэж "Лалын бригадууд" байгууллага мэдээлжээ. Террорт оролцсоноо засгийн газрын цэргүүдтэй тулалдаж буй Сирийн чөлөөт арми /СЧА/ мэдэгдсэн байна. "Энэ бол дэлбэрнэ хэмээн бидний анхааруулж байсан галт уул байлаа. Энэ ердөө эхлэл юм" гэж СЧА-ийн төлөөлөгч Кассим Садедин сүрдүүлжээ.
Дээд удирдлагчаа алдсан Сирийн цэргийн байгууллага хатуухан мэдэгдэл хийж, "Үндэсний аюулгүй байдалд халдсан хэний ч гарыг цавчина" гэж амлав. "Зэвсэгт хүчин гэмт бүлэглэлүүдийг хаана ч байсан устгах шийдвэр төгс байна. Ганц нэг удирдагчийн аминд халдаад Сирийн цэргийн сүр хүчийг дарна гэж санасан бол төөрөлдсөн хэрэг" гэж мэдэгдэлд дурджээ.
Шинжээчдийн үзэж буйгаар, Ерөнхийлөгч Асад хүчний томоохон зүтгэлтнүүдээ алдсан нь 16 сар үргэлжилж буй Сирийн мөргөлдөөний эрс өөрчлөлтийн үе болж болох юм. Сүүлийн хэдэн долоо хоногт сөрөг хүчний талд орсон цэргийн дээд тушаалтнууд болон дипломатчиын тоо эрс өссөн байна. Мягмар гарагт Туркт Сириэс бригадын хоёр генерал зугтан ирснээр тэдний тоо 20 хүрснийг Туркийн ГХЯ нотолжээ.
Зугтсан дипломатчидын дунд хамгийн алба хашиж байсан нь Иракт сууж байсан Сирийн Элчин сайд Наваз Фариз байна. Тэрбээр Дамаскт болсон террорыг тайлбарлахдаа, хүчний байгууллагуудын удирдагчдыг лалын шашинтнууд бус, Ерөнхийлөгч Асадад ойр хүмүүс хөнөөсөн, энэ нь Сирийн удирдлагын дунд эрх мэдлийн төлөө тэмцэл хурцадсаны илрэл гэжээ.
З.Амгалан