logo
Гурван субъект хамтарч Засгийн газар байгуулна

Гурван субъект хамтарч Засгийн газар байгуулна

2012/07/20
Гурван өдрийн турш хамтарсан Засгийн газар байгуулах асуудлаар хэлэлцээр хийсэн АН, ИЗНН, МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн ажлын хэсгийн ахлагч Х.Баттулга, С.Дэмбэрэл, Ч.Улаан, гишүүн Ч.Сайханбилэг, С.Ганхүү, Д.Тэрбишдагва нар сая мэдээлэл хийлээ.
Хэлэлцээрийн үр дүн гарч эдгээр гурван себъект хамтран Засгийн газар байгуулахаар болж Тунхаг бичиг гаргаснаа танилцуулав. Одоо уг тунхагт ажлын хэсгийн дарга гишүүд гарын үсэг зурах гэж байна.
Засгийн газрыг 75:25 гэсэн харьцаагаар байгуулах бөгөөд АН, ИЗНН 75 хувийг, “Шударга ёс” эвсэл 25 хувийг бүрдүүлэх ажээ. Мөн мөрийн хөтөлбөрт бие даагчид нэгдэх эрхийг нээлттэй үлдээж байгаа юм байна. Дэлгэрэнгүй мэдээллийг удахгүй хүргэнэ.
Д.ОЮУН
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш