"Тринозавор Батаар"-ын ясыг эх оронд нь ирүүлэх ажлыг эхнээс нь хөөцөлдсөн УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэлээс зарим зүйлийг тодрууллаа.
-АНУ-д судалгаа хийж байгаа палеонтологич доктор н.Болорцэцэг анх "Тринозавор Батаар"-ын ясыг дуудлага худалдаанд оруулах гэж байгааг Америкийн веб сайтаас мэдэж таньд мэдэгдсэн байсан шүү дээ. Та хоёр ямар шугамаар холбогдож мэдэлцсэн бэ. Өмнө нь танил байсан уу?
-Бид хоёр танил. Би урьд нь н.Болорцэцэгээс үлэг гүрвэлийн тухай ном авч уншдаг байсан. Тавдугаар сарын 17-нд би “Ардчилал” сонин дээр “Үлэг гүрвэлийн мөрөөдөл” гэж нийтлэл бичсэн юм. Н.Болорцэцэг миний нийтлэлийг олж уншаад тэр өдөртөө надад захиа бичсэн байсан. “Таны нийтлэлийг уншлаа. Үлэг гүрвэлийн тухай гоё нийтлэл бичсэн байна. Баярлалаа” гэсэн байсан. Би “Баярлалаа” гээд хариу бичээд байж байтал маргааш нь н.Болорцэцэгээс “АНУ-д үлэг гүрвэлийн ийм нэг асуудал гараад байна” гэсэн захиа ороод ирсэн. Тэгээд л би Монгол Улсын Ерөнххийлөгчид мэдэгдсэнээр энэ асуудал эхэлсэн дээ.
-"Тринозавор Батаар"-ын яс Монголдоо ирэх нь ойлгомжтой болсон. Одоо ямар ажил хийх хэрэгтэй вэ?
-Одоо "Тринозавор Батаар"-ын ясыг АНУ руу оруулсан Эрик Прокапи гэдэг хүн сүүлийн 10 жилд Монголын хил, гаалиар нэвтэрч байсан эсэхийг маш яаралтай тогтоох хэрэгтэй байна. Хууль, хяналт, гааль, хилийн цэргийн байгууллагууд энэ хэргийг нягтлах шаардлагатай. Түүний дараа энэ хүн Монголд байсан уу. Байсан бол хэдий хугацаагаар байсан, юу хийж байсан нь тодорхой болно гэж ойлгож байгаа.
"Тринозавор Батаар" эргэж ирэх нь тодорхой болсон болохоор түүнийг байрлуулах музейгээ бодох хэрэгтэй. “Батаар” ганцаараа биш өөр нэг үлэг гүрвэлийн ясыг Калифорни мужаас авчирч хоёулаа ирэх юм байна гэж ойлгосон. Эрик Прокапи өөр ямар хууль бус зүйл хийсэн нь бүрэн тогтоогдоогүй байна. Тэгэхээр үнэт өвүүд буцаж ирж байгаатай холбогдуулж үлэг гүрвэлүүдээ байрлуулах үндэсний паркийг яаралтай байгуулах хэрэгтэй болох нь. Саваа бэлдэх шаардлагатай боллоо.
Д.ОЮУН