МАН-ын Удирдах зөвлөл болон УИХ дахь МАН-ын бүлэг өчигдөр хуралдлаа. Уг хурлын шийдвэртэй холбогдуулж УИХ дахь МАН-ын шинэ бүлгийн дарга Н.Энхболд, МАН-ын нарийн бичгийн дарга Я.Содбаатар, ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Л.Оюун-Эрдэнэ нар сэтгүүлчдэд мэдээлэл хийсэн юм. МАН-ын Бага хурлыг долдугаар сарын 24-н буюу ирэх долоо хоногийн мягмар гаригт хуралдуулахаар болсон байна.
Мөн МАН-ын даргад УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин, УИХ-ын дэд даргад Монгол Улсын Шадар сайд М.Энхболд, УИХ дахь МАН-ын бүлгийн даргад Н.Энхболд нарыг нэр дэвшүүлжээ. Харин эх сурвалжуудын ярьж буйгаар Ц.Цогзолмаа МАН-ын Ерөнхий Нарийн бичгийн дарга болох аж.
Мөн хэвлэлийн хурлын үеэр шинэ Засгийн Газар байгуулах, яамдын тоог нэмэх, УИХ-ын сонгуульд мөнгө тарааж сонгогдсон гишүүдийг эргүүлж татах зэрэг бүхий л асуудалд МАН эсрэг байр суурьтай байгаагаа илэрхийлсэн юм. С.Батболд өөрөө огцрох өргөдлөө өгч, Ө.Энхтүвшинг үүрэг гүйцэтгэгчээр томилсон байна.