Хойд Солонгосын армийн Ерөнхий штабын дарга Ли Ен Хо огцорсны дараа түүнд маршал цолыг олгосон байна. Ли Ен Хог залуу лидерийн ойрын зөвлөх хэмээн үздэг билээ. Тэрбээр эрүүл мэндийн шалтгаанаар арми, намын бүх албан тушаалаа өгсөн гэж албан ёсоор мэдээлжээ. Шинжээчдийн таамаглаж буйгаар 70 настай Ли Ен Хо тус улсын экс тэргүүн Ким Чен Ирийг нас барсны дараа цэргийнхэнд хяналт тогтооход нь Ким Чен Унд тусалсан гэдэг.
Ким Чен Ун цэргийн том цол хүртсэнээр улс орон дахь засаглалаа бэхжүүлж, хамгийн хүчирхэг, бие даасан гэгдэх армийг нөлөөндөө оруулах боломж бүрдэж буй аж.
Үүнээс гадна түүний цол хүртсэн, Ли Ен Хогийн огцорсон шалтгааныг залуу удирдагчийн армийн халамжаас ангижирч, хэнээс ч хараат бус, цорын ганц тэргүүний статус олж авах гэсэн эрмэлзэл хэмээн ажиглагчид тэмдэглэж байна.
Ким Чен Унаас өмнө ганцхан түүний өвөө Ким Ир Сен л маршал, их өрлөг жанжны дээд цолыг хүртэж байсан юм. Харин түүний эцэг Ким Чен Ирт нас нөгчсөнийх нь дараа буюу энэ оны эхээр л цэргийн дээд цолыг олгожээ.