logo
Гарын арьс, нүүрний арьс хоёр хоорондоо шууд хамааралтай

Гарын арьс, нүүрний арьс хоёр хоорондоо шууд хамааралтай

2012/07/20
ТА НҮҮРЭЭ ХЭРХЭН АРЧИЛДАГ ВЭ. ГАРАА ЯГ ТЭГЖ АРЧЛААРАЙ

- Та гараа хэрхэн арчилж байгаагаас хамаараад нүүрээ яаж арчлахаа олж болно.
- Учир нь гарын арьс нүүрний арьс хоёр хоорондоо хамааралтай байдаг гэнэ.
- Хүний нүүрний арьсны онцлог шинж нь гарын арьсаар илэрч байдаг ажээ.

- Таны гарын арьс амархан хагарч, сайртдаг бол таны нүүрний арьс мөн хуурай байна гэсэн үг.
- Таны гарын арьс хавар бага зэргийн салхи үзэнгүүт л хагарч хуурайшдаг бол таны нүүр мөн тийм байдаг.
- Та хэрвээ нүүрэндээ оо энгэсэг хэрэглэдэггүй бол хаврын улиралд заавал хэрэглээрэй.

- Хаврын улиралд хүний биеийн дархлаа буурч эхэлдэг бөгөөд энэ л үед хүмүүс сэвхтэж эхэлдэг байна.
- Тиймээс та арьсаа хамгаалах зорилгоор энгэсэг хэрэглэх шаардлагатай. Харин хэрэглэсэн тохиолдолд орой бүр заавал цэвэрлэж байгаарай.
- Учир нь өдөр таны арьсанд маш их хэмжээний бохир зүйл наалдсан байгаа.

- Таны нүүрэн дээр бөөн нян үржиж байгаа гээд ойлгочиход болно.
- Хэрэв та тослог арьстай бол ийм нян бактерит илүү их ертсөн гэсэн үг.
- Иймд долоо хоногтоо хоёр удаа спиртын хольц бүхий гоо сайхны бүтээгдэхүүнийг хэрэглэж байгаарай.

- Гэхдээ заавал зориулалтын лосьон байх ёстой шүү.
- Ямар ч хүн арьсандаа хаврын улиралд заавал ч үгүй ач холбогдол өгөх ёстой.
- Нүүрний арьс энэ л үед үрчийдэг тул нас залуу байсан ч үрчлээний эсрэг тосыг хэсэгхэн ч гэсэн хэрэглэ.

- Халуун бигнүүр, маск зэргийг тогтмол хэрэглэж байвал таны арьс эрүүл өнгөлөг хэвээрэй байх болно.
- Арьсаа тогтмол арчилж сурах хэрэгтэй.
- Гарын арьсаа хэрхэн зөв арчлахаа мэдэхгүй байгаа бол зөвхөн тос түрхсэнээр хязгаарлаж болохгүй.

- Гарын арьс маш эмзэг байдаг ба үргэлж цаг агаарын ямар нэгэн таагүй нөлөөнд амархан өртөж байдаг юм.
- Гараа угаагаад тос түрхэхдээ массаж хийвэл үрчлээ үүсэхгүй байх бүрэн боломжтой юм.
- Хааяа нэг гарын хумс завсар, гарын иллэг зэрэгт орохыг хичээгээрэй.

- Гэрийн нөхцөлд халуун бигнүүр тавьж болох юм.
- Хумсны хэлбэр хаврын улиралд дугуй хэлбэртэй байвал таныг эрч хүчтэй шийдэмгий харагдуулдаг ажээ.

/Хань/
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш