logo
Комиссийн дарга бид хоёр...

Комиссийн дарга бид хоёр...

2012/07/20
Комиссийн дарга бид хоёр...   

Наадмын өмнө нэгэн алдарт уяачийн уяан дээр морины комиссийн дарга ирэв. Комиссийн дарга ирснийг мэдээгүй уяач хурдан азаргандаа нэг хүрэн юм өгч байна гэнэ.
-Та чинь мориндоо юу өгөөд байна аа? Цочсон алдарт уяач:
-Аа, юу…чихэр өгч байна аа, гээд өөрөө нэгийг идэж морины комиссийн даргад нэгийг өгөв. Наадмын өглөө боллоо. Уяач азарганыхаа хацрыг алгадан:
-За хүрэн халзан минь, энэ наадамд чиний өмнө хэн ч гишгэхгүй ээ, хэрэв гишгэвэл комиссийн дарга бид хоёр л гишгэнэ, хэмээн өгүүллээ.

Сахилгагүй эр    

Сахилгагүй эр зүггүйтэхээр шийдэж таксфоноор ярьж байна:
-Байна уу тагнуулын төв газар уу?
-Тийм байна.
-Та нар муу л ажиллаж байна даа гээд утсаа тавив. Тэндээс гарч өөр таксфоноор:
-Байна уу тагнуулын төв газар уу гэтэл араас нь нэг залуу мөрөн дээр нь алгадаад:
-Тийм байна, чадах чинээгээрээ л ажиллаж байна даа.

Азгүй эр    

-Өдөр нь намайг дарга тооцож байснаас нь бага орлого орууллаа гэж загнасан.
-Орой нь эхнэр хэрэгцээнээс нь бага мөнгө авчирж өглөө гэж эрүүний шөл уулгасан.
-Өглөө хармааны мөнгө бага өглөө гэж хүүхдүүд маань надад гомдсон.
-Одоо өөрийгөө дүүжлээд үхчихсэн хойно ч гэсэн чөтгөрүүд төлөвлөгөөнөөс хэтэрсэн хүн орж ирлээ, тогоонд багтахгүй гээд толгой эргэтэл загнаад байх юм.

Зоогийн газар     

-Зөөгчөө хар шөл авъя даа. Би яаруу яваа болохоор нэг их халуун шөл хэрэггүй шүү.
Зөөгч эр захиалсан хоолыг нь авчирч өглөө.
-Би дэндүү халуун бол хэрэггүй шүү гэсэн ш дээ. Гэтэл чи тавган дотроо ч буцалсан хэвээр байгаа халууныг аваад ирсэн байна.
-Сүртэй ш дээ. Та үлээгээд л хөргөчихөөч.
-Yлээх байсан бол би шөл биш бүрээ захиалах байсан юм.

Жолооны курс   

Нэг эр дүрмийн шалгалт өгч байна гэнэ.
-За энэ ачааны машин, хөнгөн тэрэг хоёрын хэн нь түрүүлж хөдлөх вэ?
-Микро.
-Юун микро вэ? Наана чинь микро байхгүй байгаа биз дээ?
-Байхгүй л байна л даа. Гэхдээ тэд нар нэг мэдэхэд л гарч ирээд дайрчихдаг юм байна лээ.

Зайгүй...     

Жолооч хүн тээвэрлэх норм хэтрүүлчихсэн явж байтал цагдаа шүгэлдэв.
-Жолооч ч зогсохгүй явчихав. Нэг зорчигч:
-Та яагаад зогссонгүй вэ?
-Би түүнийг хаанаа суулгах юм бэ?

Философи   

Насанд хүрч буй хүү, найз охинтойгоо уулзахаар явж байна. Ээж нь захина:
-Чи хүнтэй аятайхан яриарай даа. Хоол ундны тухай яриад дараа нь гэр орных нь тухай тэгээд философийн тухай гээд…
Хүү болзоонд ирэв:
-Настя чи гоймонд дуртай юу?
-Үгүй ээ.
-Чи ахтай юу?
-Үгүй ээ.
-Хэрвээ ахтай байсан бол гоймонд дуртай байх байсан уу?

Мөнгөтэй xүүxэн     

-Чи ер нь мөнгөнөөс өөр юм боддоггүй xүн юм шиг.
-Xүүxэн бас бодно шүү.
-Туxайлбал ямар xүүxэн?
-Мөнгөтэй xүүxэн…

Жаахан сунаг     

Дулмаа эгчээ, таны хөхний даруулгаар чинь хүүхдүүд дүүжин хийгээд тоглож байна.
-За яахав жаахан сунаг. Надад багадаад байсан юм.

Зөвлөгөө  

Бассейний дасгалжуулагч аврагчиддаа зөвлөгөө өгч байна:
-“Живж ухаан алдсан хүнийг аврахад хоёр зүйлийг гүйцэтгэнэ. Эхлээд уснаас хүнийг гаргана, хоёрдугаарт хүнээс усыг гаргана”

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш