logo
Өмнөд Суданд  OБЕГ-ын 29 аврагч алба хаана

Өмнөд Суданд OБЕГ-ын 29 аврагч алба хаана

2012/07/20
Өмнөд Судан улсад энхийг сахиулах ажил­ла­гаанд оролцох албан хаагч­дыг үдэх ажиллагаа Онцгой байдлын ерөн­хий газарт бол­лоо.
     Тус албаныхан аюулт үзэгдэл, ослын голомтод ямар ч эрсдэл бэрхшээлийг үл хайхран хуулиар хүлээсэн үүргээ эр зориг, ур чадвараараа харуулж эх орныхоо өн­цөг булан бүрт хүрч ажил­лахаас гадна олон улсын хэмжээнд аврах ажил­лагаа явуулах чадвартай болохоо энэ хугацаанд ард түмэндээ нотлон ха­руул­сан билээ. Тэгвэл ОБЕГ -ын 29 аврагч есөн сарын хугацаатай Өмнөд Суданд алба хаахаар болжээ. Онцгой байдлын албаны албан хаагчид НҮБ-ын энхийг сахиулах үйл ажиллагаанд анх удаа оролцож байгаа нь энэ юм.
     "Монгол Улсын үндэсний аюулгүй байдлыг хангах, ард ир­гэдийнхээ эрүүл мэнд, амь нас, өмч хөрөнгийг аврах, эх болсон байгаль дэлхийгээ хамгаалах үйл­сэд зүтгэж ирсэн эх орны хөвгүүд байсан бол өнөөдөр мэргэжлийн ур чадвараараа олон улсад хэдийнэ хүлээн зөв­шөө­рөгдсөн эр зоригт дайчид болж НҮБ-д энхийг сахиу­лахаар мордох гэж бай­гаа нь хувь хүн болоод албаныхаа, цаашилбал эх орныхоо түүхэнд шинэ хуудсыг нээж байна" хэ­мээн Онцгой байдлын ерөнхий газрын дарга Ц.Амгаланбаяр он­цол­сон юм.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш