Иран улс саяхан хамгийн сүүлийн үеийн агаарын довтолгоог эсэргүүцэх систем бүжий пуужин зохион бүтээснээ зарлажээ. Дунд тусгалын хүчирхэг пуужинг Ираны төв телевизээр үзүүлж, энэ жилээс эхлэн Ираны цэрэг армид нийлүүлэх болсноо зарлажээ. Агаарын довтолгооноос хамгаалах дунд тусгалын пуужин нь АНУ болон Израль улсаас ирж болзошгүй халдлагаас хамгаалах зорилготой юм байна. Учир нь АНУ болон Израль улс Ираны цөмийн хөтөлбөрийг эсэргүүцдэг бөгөөд Израиль улс шаардлагатай бол Ираны цөмийн байгууламжид цохилт өгнө гэж мэдэгдсэнтэй холбоотой юм байна. Агаарын довтолгооноос хамгаалах шинэ пуужин нь байгаа алдалгүй онож байгаа туршилтын бичлэгийг олон нийтэд ил болгосон байна. Барууны орнууд ОХУ-ыг Иранд S-300 гэдэг агаарын довтолгооноос хамгаалах системээ нийлүүлэхгүй байхад шахалт үзүүлсний дараа Иран улс агаарын довтолгоог эсэргүүцэх шинэ пуужин зохион бүтээснээ зарлаж байгаа нь энэ юм байна. ОХУ одоогоор Иранд агаарын довтолгооноос хамгаалах ситем нийлүүлээгүй байгаа юм. Ираны батлан хамгаалахын сайд шинэ зэвсэгтээ сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлээд Израиль болон барууны улсуудад анхааруулга өгсөн байна. Тэрээр ярихдаа “Бид ямар ч гаднын халдлагыг эсэргүүцэх чадвартай. Исламын бүгд найрамдах Иран улсын нутаг дэвсгэрийн аюулгүй байдал, бүрэн бүтэн байдлыг алдагдуулсан, заналхийлсэн ямар ч улсын эсрэг хатуу хариу барина” гэжээ. Ираны эрх баригчид 3-р үеийн, хамгийн орчин үеийн Уран баяжуулах үйлдвэр барьснаа зарласны дараа агаарын довтолгооноос хамгаалах дунд тусгалын пуужин зохион бүтээснээ зарлаж байгаа нь энэ юм байна. 3-р үеийн шинэ Уран баяжуулах үйлдвэр нь ураныг одоо байгаа үйлдвэрээс хэд дахин хурдан баяжуулах чадвартай юм байна.
Н.ЭДДИ