Нэгэн америк бүсгүй нэрт дуучин Жастин Биберийг шүүхэд өгч, есөн сая ам.доллар нэхэмжиллээ. 2010 оны долдугаар сарын 14-нд буюу яг хоёр жилийн өмнө Стейси Уилсон Беттс хэмээх тэр бүсгүй бяцхан охиныхоо хамт Жастин Биберийн концертийг үзсэн юм байна. Бүсгүй мэдүүлж буйгаар шүтэн бишрэгчид нь хэтэрхий чанга хашгирсны улмаас чих нь дүлийрч, одоо хүртэд эдгэхгүй байгаа юм байна. Гэхдээ хэргийн бурууг Жастин Биберт байгаа гэж тэрээр үзэж байгаа гэнэ. Учир нь Бибер шүтэн бишрэгчдээ хэргээр өдөөн турхирч, чанга хашгирахыг уриалан өөрөө орилж байжээ. Тиймээс түүнээс хохирол болгон дээрх мөнгийг авахыг хүсч буйгаа мэдэгдсэн байна. Одоогоор Биберийн талаас элдэв мэдэгдэл хийгээгүй байгаа юм.