“Лондон 2012” олимпийн наадмын тосгонд Монголын багийн тугийг мандуулах ёслолын ажиллагаа болж өнгөрлөө.
Олимпийн тосгонд Монгол улсын багийг хүлээн авч, төрийн далбааг хүлээн авах ёслолын ажиллагааг Их Британийн хүүхэд, залуучуудын театр хөглөн явуулсан бөгөөд бүхэлдээ “Куин” хамтлагийн мюзикл хэлбэрээр өрнөсөн юм.
Ер нь энэ олимпийн наадмын гол чимэг, бусдад сурталчлах хэлбэр нь Их Британийн соёл, тэр дундаа хөгжмийн агуу түүхийг харуулсан үзүүлбэрүүд байх нь тодорхой. Олимпийн наадмын нээлтийн үеэр Их Британийн өнцөг булан бүрт орших цэцэрлэгт хүрээлэнгүүдэд домог болсон хамтлагууд тоглох бол төв цэнгэлдэхэд Пол Макартни тэргүүтэй агуу хүмүүс дуу хөгжмөө өргөнө.
Уг ёслолын ажиллагаанд МҮОХ-ны дэд Ерөнхийлөгч Ц.Дамдин, Монгол Улсаас Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсад суух онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Б.Алтангэрэл, Олимпийн тосгоны дарга Сэр Чарльз Аллен, тамирчдын төлөөлөл, Лондон хотноо оршин суух монголчууд оролцлоо.
Б.Номин