"Номин талст” хамтлагийн 15 жилийн ой ирэх есдүгээр сард болно. Тэд тэгш ойгоо тун ч нижгэр тэмдэглэхээр зэхэж байна. Ойдоо зориулж хийх тоглолтдоо “Номин талст”-ын залуус амьд хөгжимтэй дуулах ажээ. Тоглолтын найруулагчаар гитарчин Өөжгий ажиллаж байгаа бөгөөд ихэнх хөгжимчнөө сонгочихсон гэнэ.
Харин бөмбөрчнөө хэн байхыг сайн шийдэж амжаагүй яваа юм билээ. Тэгээд ч бөмбөрчний асуудлыг найруулагч шийдэх юм байх. Мэдээж, тохиролцож байгаад болно биз гэдэг утгаараа хамтлагийн залуус хэдийнэ бэлтгэлээ базааж эхэлсэн байна.
Д.Батсүх, А.Хаянхярваа, Т.Дэлгэрмөрөн гурвын хувьд ганцаарчилсан уран бүтээлээ фенүүддээ хүргэсээр ирсэн. Харин чимээ аниргүй шахам байдаг Г.Хангэрэл ойн тоглолтдоо оролцохоор бэлтгэлээ базааж эхэлсэн гэнэ.
Эх сурвалж: "Өглөөний сонин"