Хоёр хүүхний ярианаас:
-Хүүе “Евро 2012” болж байгаа гэнэ ээ.
-Пөөх тийм үү? Доллар хэд болж байгаан тэгээд?
|
Худалдагч жаалхүүгээс дахин лавлан асуув:
-Ээж чинь чамайг 2 кг чихэр, 200 гр төмс аваад ирээрэй гэж явуулсан гэдэгт чи итгэлтэй байна уу?
|
Хоёр бүсгүй түүхийн дурсгалт газруудаар аялж явна.
-Алив энэ нурсан сүмийн дэргэд зургийг чинь аваад өгье.
-Тэг л дээ, харин миний машиныг оруулалгүй дараарай. Нөхөр маань намайг сүм мөргөөд нураачихсан байна гэж ойлгох болно шүү.
|
Үдийн цайны цагаар албан газрын утас дуугарлаа.
-Цайны цаг болж байхад ямар гээчийн тэнэг хар мал нь залгаад байна аа?
-Юу гэнэ ээ, та хэнтэй ярьж байгаагаа мэдэж байна уу?
-Үгүй ээ.
-Би байгууллагын чинь дарга чинь байна.
-Та тэгвэл хэнтэй ярьж байгаагаа мэдэж байна уу?
-Үгүй.
-Ээ ашгүй дээ... гээд утас тасарлаа.
|
Хоёр хүүхэд гадаа тоглоно. Нэг нь:
-Би одоо эрэгтэй дүүтэй болох гэж байгаа.
-Тийм үү?
-Тийм ээ. Ноднин ээж эмнэлэгт хэвтээд би охин дүүтэй болсон. Одоо манай аав эмнэлэгт хэвтсэн.
|
Эмч ээ би одоо 90 настай. Тэгсэн мөртлөө одоо хүртэл хүүхнүүдийг эргүүлдсэн хэвээр л байна.
-Тэгвэл сайн л байна шүү дээ.
-Тийм л дээ. Гэхдээ би яах гэж эргүүлээд байгаагаа ер санахгүй юм.
|
Чи чөтгөрт итгэдэг үү?
-Үгүй чшш...
-Тэгвэл цаадуул чинь чамд итгэж байгаа шүү. Итгэлийг нь алдав аа.
|
Залуу эмийн санд орж ирлээ.
-Надад нэг бэлгэвч өгөөч, өнөөдөр найз хүүхэнтэйгээ уулзана. Үгүй, хоёрыг өгчих, найз маань охин дүүтэй. За, за, бүр гурвыг өгчих! Түүний минь ээж нь их дажгүй харагддаг юм гэлээ. Залууг очиход найз бүсгүйнх нь ээж ширээнд урьж, гэр бүлээрээ хамт хооллов. Мань залуу ганц үг ч ган хийсэнгүй, юу ч идсэнгүй, манжин шиг час улайчихаад суугаад байв. Хоолны дараа найз бүсгүй нь түүнийг сэм дуудлаа.
-Чи яачихаа вэ? Миний хийсэн хоол амсахын арга алга уу?
-Үгүй ээ... Аавыг чинь эмийн санч гэж огтхон ч зүүдэлсэнгүй.
|
“Саятан болохыг хүсвэл” нэвтрүүлгийн сүүлийн асуулт.
-Та хөлбөмбөгийн хорхойтон гэсэн байх аа? гэж хөтлөгч асуув. Оролцогч:
-Тийм ээ.
-Тэгвэл та тун азтай байна. Энэ асуулт таны сайн мэдэх зүйлийг шалгах нь ээ.
Асуулт: Хөлбөмбөгийн хаалганы тор хэдэн нүхтэй вэ?
|
Гурван залуу хар хурдаараа вокзал дээрээ гүйгээд иртэл суух ёстой вагон нь хөдөлж байв. 3 залуу гүйж гүйж арай гэж 2 нь л сууж амжжээ. Тэгтэл үлдсэн 1 залуу нь татаж унатлаа инээсээр хоцров гэнэ. Вокзалын ажилтан бүүр гайхаж:
-Та чинь хоцорчихоод юундаа инээгээд байгаан?
-Энэ хоёр мал...уг нь намайг гаргаж өгөхөөр ирсэн ш дээ.
|