Мадоннагийн охин Лоурдэс нь саяхан хар тамхины хэргээс болж баригдан ээжийнхээ урмийг ихээр хугалаж байсан билээ. Энэ хэргээс болж Мадоннагийн бодож олсон шийтгэл нь охиноо ”Total World Drama Tour” хэмээх наадамд дагуулж явахгүй байх байлаа, гэвч цаг хугацаа өнгөрөхийн хэрээр Мадонна тайтгарч охиноо авч явахаар болсон гэдэг. Мадоннаг Берлин хотноо тайзан дээр дуулж байх үед нь Лоурдэс бага зэрэг наргиад авсан тухай хэвлэлүүд шуугисан. Учир нь Лоурдэс тайзны ард байрлах хувцасны өрөөнд ээжийнхээ тайзны хувцасыг өмсөн зургаа авахуулсан байжээ. Саяхан нэг хэвлэлийн бага хурал дээр Мадонна “Миний охин над шиг хүн болохыг би хэзээ ч хүсдэггүй” хэмээн ярьсан. Гэвч охиных нь байгаа байдлийг нь харахад Мадоннагийн хэвлэлийн бага хурал дээр хэлсэн үгс бодит амьдрал дээр эсрэгээрээ хэрэгжиж байгаа бололтой.