logo
Хөвсгөл аймагт боом гарчээ

Хөвсгөл аймагт боом гарчээ

2012/07/24
Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын Шарга багийн Эрэгмод гэдэг газар зусаж байгаа иргэн Ц.Лувсанравдангийн хотонд өнгөрсөн долоо хоногт нэг тугал үхжээ. Шинжилгээгээр уг тугал боом өвчний улмаас хорогдсон болох нь тогтоогдсон байна. Боом өвчний голомт сумын төвөөс урд зүгт 27 км. Голомтын бүсэд байгаа 67 үхрийг вакцинжуулсан байна. Сумын засаг даргын захирамжаар голомтын бүсэд ариутгал халдваргүйжүүлэлт хийж, тухайн өрхийн хүн амыг хяналтад авчээ. 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш