logo
Миний санал Засгийн газрын ажил болно гэнэ үү

Миний санал Засгийн газрын ажил болно гэнэ үү

2012/07/24
“Та саналаа илгээ. Таны саналыг олуулаа дэмжвэл Засгийн газрын ажил болж, таны нэрээр овоглогдоно” гэсэн мэдээлэл сүүлийн хэдэн өдрүүдэд фэйсбоок, твиттерээр явах боллоо. Би нэг сайхан санаагаа АН-ын вэб рүү ороод бичээд үлдээх юм байхаа. Түүнийг нь олон залуус лайкдаад, шэйрлээд, уухайлаад, олуулаа дэмжээд эхлүүл миний тэр санаа шууд Засгийн газрын ажил болж хэрэгжих боломжтой болох гэнэ. Уул нь ч сайхан санаа шүү. Барууны орнуудад яг иймэрхүү нээлттэй хэлэлцүүлэг, санал цуглуулах ажлууд явагддаг л даа.
Нөгөө найзуудтай ширээ тойрч суугаад уул нь ингэвэл манай улс хөгжих юм бишүү, намайг тэнд, энд явж байхад нэг ийм гоё юм байдаг гээд л яридаг тэр санаануудаа бичээд “шидчүүл” арай олноороо дэмжигдээд, би гэдэг хүн чинь засгийн газрын ажилд жинхэнээсээ оролцчих юм биш байгаа гэдэг “амбицтай” бодол ч төрөх боллоо шүү.
Энэ сонгуулийн дүнгийн талаар, ардчилсан намын олуулаа болж чадсан тухай хүмүүс интэрнэт, фэйсбүүктэй холбож тайлбарлаж байгаа нь оргүй ч зүйл биш бололтой. Энэ хүчирхэг зэвсэгийг ашиглаад Засгийн газрынхаа бодлогод олны санаа бодлыг тусгах гэж хичээж байгаад нь талархууштай. Хамгийн гол нь үүнийг хэрэгжүүлэх, бодит ажил хэрхэн болгох нь вэ гэж олон хүмүүс харж хүлээж байгаа шүү гэдгийг хэлмээр санагдлаа.  
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш