МАН-ын Удирдах зөвлөл бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрох шийдвэр гаргалаа. Өнөөдөр УИХ дахь МАН-ын бүлэг, Удирдах зөвлөл УИХ-ын анхдугаар чуулганыг тасалдуулан байж хуралдлаа. Энэхүү хурлаараа МАН-ын Удирдах зөвлөл бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрох шийдвэр гаргажээ. Энэ талаар МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч, НАМЗХ-ны Ерөнхийлөгч Л.Оюун-Эрдэнэ яг одоо твиттерлэж байна. Тэрээр “МАН-ын Удирдах зөвлөл бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрох шийдвэр гаргалаа. Миний хувьд хоёр удирдлага солигдох агшинд үүрэг гүйцэтгэгч хийж байна. Маргаашийн Бага хурлаар шинэ удирдлага томилогдоно” гэжээ.