Саяхан танилцуулсан нэгэн судалгааны дүнгээс үзэхэд Хятадын иргэдийн хувьд интернэтэд холбогдох хамгийн гол хэрэгсэл нь гар утас болжээ. Өөрөөр хэлбэл 538 сая интернэт хэрэглэгчтэй Дундад улсад суурин компьютер нь интернэтээр аялах гол хэрэгсэл биш болсон гэсэн үг юм.
"CINIC" буюу Хятадын Интернэт Сүлжээний Мэдээллийн Төвөөс гаргасан тайланд онцолсноор энэ жил шинээр интернэт хэрэглэдэг болсон хүмүүсийн 50 гаруй хувь нь хөдөө орон нутгийн иргэд ажээ. Мэргэжилтнүүдийн хэлж байгаагаар ухаалаг гар утасны үнэ буурсан нь интернэт хэрэглэгчдийн тоо өсөхөд хамгийн ихээр нөлөөлжээ.
Хятадад гар утаснаасаа интернэтэд холбогддог иргэдийн тоо 388 саяд хүрсэн нь энэ оны эхэн үеийнхээс бараг 10 хувиар өссөн үзүүлэлт юм. Уг тайланд гар утасны үнэ буурсаар байгааг онцолсон байна. 1.000 юан буюу 157 доллараас бага үнэтэй ухаалаг гар утсууд зах зээлд борлуулагдаж эхэлснээр дундаж хэрэглэгчид утаснаасаа вэбэд холбогдох нь нэмэгджээ.
Ийнхүү өнгөрсөн оны сүүл үеийнхтэй харьцуулахад урд хөршид интернэт хэрэглэгчдийн тоо таван хувиар өсөөд байна.
Хятад нь гар утасны хамгийн том зах зээл билээ. Учир нь энэ улсад тэрбум гаруй хүн гар утас хэрэглэж байна. Ухаалаг гар утасны хэрэглээгээрээ ч Хятадууд толгой цохиж байгаа.
Needham & Company банкны тайланд дурдсанаар Хятадад худалдаалагдсан ухаалаг гар утасны тоо 33 сая буюу АНУ-ынхаас найман саяар илүү байна.
Хятадын интернэт хэрэглэгчийн талаас илүү хувь нь Вэйбо гэх мэт Твиттертэй төстэй микоблогуудыг байнга хэрэглэдэг. Гэхдээ энэ улсад Твиттер сайтыг хориглосон байдаг билээ.
Эх сурвалж: http://www.bbc.co.uk
Э.АМАР