Холливүдийн киноны эротик хэсгүүдийг үзэх нь насанд хүрээгүй хүүхдүүдийг замбараагүй байдалд уруу татаж, багаасаа бэлгийн харьцаанд ороход нөлөөлж болдгийг шинээр явуулсан судалгааны үр дүн батлан харуулж байна. Сэтгэл судлаачдын дүгнэснээр секс, бэлгийн харьцааг харуулсан дэлгэцийн бүтээлүүдийг сонирхон үзсэн өсвөр насныхан бэлгэвч хэрэглэлгүйгээр олон хүнтэй энгэр зөрүүлэх магадлал илүү өндөр байдаг гэнэ. Олны хүртээл болсон 700 орчим кинон дээр үндэслэн явуулсан судалгааны дүнгээс үзэхэд кинон дахь хосуудын хайр дурлалын явдлыг харуулсан үзэгдлүүд өсвөр насны хүүхдийн зан чанарт маш хүчтэй нөлөөлж болдог ажээ.
Америкийн Нью-Хэмпшир мужийн Дармут Коллеж их сургуулийн судлаач, доктор Росс О'Хара энэ судалгааг ахлан явуулсан байна. Тэрээр хэлэхдээ "Секс харуулсан кино ихээр үзсэн өсвөр насныхан илүү бага залуудаа бэлгийн харьцаанд орж эхэлдэг, мөн олон хавьтагчтай байдаг, тэд түүнчлэн бэлгэвч хэрэглэх нь бага байдаг. Тиймээс эцэг эхчүүд хүүхдүүдээ ямар кино үзэж байгааг хянах нь зүйтэй. Өсвөр насныхны талаас илүү хувь нь сексийн талаарх мэдээллийг кино болон бусад мэдээллийн хэрэгслээс авч байна. Гэхдээ тэд дэлгэцэн дээр гарч байгаа зүйл болон бодит амьдрал хоёрын ялгаа зөрүүг бүрэн ухаарч чадахгүй" гэжээ.
Судлаачид 12-14 насны 1228 хүүхдийг сонгон тэдний талаарх мэдээллийг авсан байна. Тэд улмаар зургаан жилийн дараа тэдгээр хүүхдүүдийн бэлгийн амьдралыг судалжээ. Тэднээс хэзээнээс бэлгийн харьцаанд орж эхэлсэн, хэдэн хавьтагчтайг нь асууж, бэлгэвч хэрэглэдэг эсэхийг нь мөн тодруулсан байна. Хүүхдүүд зурагтаар хосуудын янаг амрагийн явдлыг харуулсан кино хэр үздэг болон тэдний бэлгийн амьдрал холбоотой гэдэг нь судалгаагаар тогтоогджээ. Судалгаанд оролцогчид киноноос үзсэн зүйлээ бодит амьдрал дээр дуурайх оролдлого хийснээ ч нуугаагүй байна.
Эх сурвалж: http://www.telegraph.co.uk
Э.АМАР