logo
Австрийн шилтгээнээс 15-р зууны үеийн хөхний даруулга олджээ

Австрийн шилтгээнээс 15-р зууны үеийн хөхний даруулга олджээ

2012/07/24
Одоогоос 600 гаруй жилийн өмнө эмэгтэйчүүд хөхний даруулга зүүдэг байжээ. Энэ гайхалтай нээлт дотуур хувцасны түүхийг дахин бичиж байна гэхэд болно. Археологичид Австрийн нэгэн шилтгээнээс дундад зууны үед хамаарах даавуун хөхний даруулгуудыг олсон гэж Инсбрукийн их сургуулийн судлаачид өнгөрөгч лхагва гаригт мэдээлсэн байна.
Загварын мэргэжилтнүүд энэ нээлтийг гайхан хүлээж авчээ. Учир нь эмэгтэйчүүд бариу корсетыг хэрэглэхээ больж 100 гаруй жилийн өмнөөс л хөхний даруулга зүүх болсон гэж үзэж байсан билээ. Гэвч эмэгтэйчүүдээс корсетоос өмнө хөхний даруулга хэрэглэж байсан болж таарч байна.
15-р зууны үед хамаарах дөрвөн хөхний даруулгыг уг нь 2008 онд олсон ч саяхан л энэ талаар олон нийтэд мэдээлж байгаа нь энэ юм. Учир нь тэдгээр дотуур хувцсуудыг жинхэнэ эсэхийг судлахад багагүй хугацаа зарцуулагджээ.
Эмэгтэйчүүд 1800-аад оны сүүл үеэс хөхний даруулгатай төстэй дотуур хувцсыг хэрэглэж эхэлсэн бөгөөд орчин үеийн анхны хөхний даруулгыг 19-р зууны эхэн үед патентжуулж байсан түүхтэй. Энэ дотуур хувцсыг Нью-Йоркийн сэхээтэн Мари Фелпс Жакоб бүтээсэн гэж үздэг байна. Түүнд корсет таалагддаггүй байсан гэнэ.

Э.АМАР 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш