УИХ-ын анхдугаар чуулган хуралдах гэсэн боловч асуудал Зэлтэрийн гацаанд орчихлоо. Энэ бүхэнтэй уялдаад улстөрийг Зэлтэрийн гацаанаас гаргах зорилготой АН-ын ҮЗХ-ны хуралдаан асуудлыг хүчээр шийдвэрлэх гэж тас хөндлөн зөрснөөс улстөрийн бойкот улам сэдэрсэн.
Өөрөөр хэлбэл, АН-ын ҮЗХ-ны хуралдаан, сандал ширээндээ яарсан улстөрчдийн шунал МАН-ын дургүй зэвүүг хүргэж, чаддаг чаддагаараа ийнхүү хаалт тавихад хүргэжээ.
Нэг ёсондоо МАН хамгийн олон хуульчидтай гэдгээ харуулах гэсэн шиг ийнхүү өөрсдийн дур зоргоор хуулийг тайлбарлаж, АН-ыг хэлэх ч үггүй болгож мад тавилаа.
Тэдний хувьд мордохын хазгай болохгүйн тулд ийнхүү МАН-ыг хүлээхээс өөр аргагүй байдалд орчихоод байна. Уг нь ҮЗХ-ны 40 дүгээр хуралдаанаар олонхоороо асуудлыг шийдвэрлэнэ. Зөвшилцөнө гэдэг нь мэдэгдэл хүргүүлж байгаа нэг хэлбэр төдийхөн зүйл гэж тайлбар хийсэн ч бүтсэнгүй.
Тэр тусмаа зөвшилцөх нь аль нэг намын зөвшөөрлийг авах гэсэн байдал биш гэж тайлбар хийгээд ч энэ удаад АН-ынхан хана мөргөв бололтой. Учир нь АН олонх болж чадаагүй учраас ийнхүү хүчтэйд хүчин мөхөстөж, өөрсдийнхөөрөө “Монгол хэлний үг зүйн тайлбар толь бичиг”-ийг хоёр өдөр сугавчлан явсан нь үр өгөөжөө өгсөнгүй.
МАН бага хурлаа өнөөдөр хийнэ. АН-ын зөвшилцөлд “Лхагва гарагт хариулт өгнө” гэдгээс өөрөөр тайлбар хийсэнгүй.
Ямартай ч АН-ын ҮЗХ-ны хуралдаанаар УИХ-д үүсээд байгаа нөхцөл байдал, Засгийн газрыг байгуулахтай холбоотой намуудын дунд өрнөсөн хэлэлцээрүүдийг батламжилсан. ҮЗХ-ны хуралдаанаас Ардчилсан нам нь Засгийн газар байгуулахдаа МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвсэл, ИЗНН-тай хэлэлцээрийн ширээний ард суусан. Ингээд эвслийн Засгийн газрыг 75х25 харьцаагаар бүрдүүлэхээр болж, бялуу хуваалтаа яаравчилсан нь МАН-ыг хэн ч биш гэж харуулах гэсэн дүр зураг байлаа.
Ийнхүү АН Эвслийн Засгийн газрынхаа бялуу хуваалтыг ҮЗХ-ны гишүүддээ тайлагнаж, яаран сандран томилгоо хийхээр зүтгэсэн нь хартай эхнэрийн дургүйг хүргэсэн үйлдэл болж, амжилт олсонгүй.
Харин ч чуулган хуралдалгүй гацсан байдал хэвээр үргэлжиллээ.
Үүнээс гадна ҮЗХ-ны хуралдааны үеэр яригдсан бас нэг сэдэв нь УИХ-ыг гацаанаас гаргах хэд хэдэн мастер төлөвлөгөө боловсруулсан сураг бий. Үүний нэгээхэн хэсэг нь МАН-той тохиролцоо хийх явдал байлаа. Тус намын стратегич нар эцсийн вариантаар энэ хувилбарыг сонгоорой хэмээн захиж хэлсэн нь яалт ч үгүй АН-ынхан арга барсныг илтгэнэ.
Ямартай ч баттай эх сурвалжийн өгүүлснээр УИХ, Засгийн газрын хэвийн үйл ажиллагааг хангахын тулд АН буулт хийхэд хүрчээ.
Энэ буулт нь МАН-тай Өвөрхангай аймгийн 10 дугаар тойрогт ялалт байгуулсан хоёр гишүүнийг батламжлах сэм тохироог хийж, УИХ-ын хэвийн үйл ажиллагаа үргэлжилнэ гэдэг аман хэлэлцээр яригдахад хүрчээ. Үнэхээр дээрх хоёр нэр дэвшигчийг тангараг өргүүлсний дараа чуулганы хуралдаанд оролцуулна гэсэн шаардлагыг МАН-ын зүгээс шидээд эхэлсэн гэдэг.
Хэрэв дээрх бор шувуу үнэний хувьтай бол удахгүй чуулган хуралдана.
Нөгөө талаар ингэж буулт хийх болсон учир нь асуудлыг олонхын зарчмаар шийдэхийг урьтал болгосон АН-ынхны хувьд энэ удаагийн сонгууль тус намд дангаар шийдвэр гаргах боломжийг олгоогүйд оршиж байгаа нь хэн бүхэнд илэрхий харагдсан.
Тиймээс АН-ынхан амралтын өдрүүдэд ҮЗХ-ны хурлаа яаравчлан хуралдуулсан нь Засгийн газрыг яаравчлан байгуулахаар шийдсэнийх.
Мэдээж, энэ удаагийн сонгууль дангаараа Засгийн газар байгуулах боломжийг аль ч намд өгөөгүй. Тиймээс хамгийн олон суудал авсан нам нь УИХ, Засгийн газраа байгуулах санаачилгыг аваад явдаг.
АН-ын хувьд Засгийн газраа хэнтэй эвсч байгуулахаа шийдээд явахдаа хэтэрхий сандал ширээний төлөө улайрсны хувьд МАН-аас ийнхүү шүүмжлэл хүртээд байна.
МАН-ын хувьд гэдийгээд байгаа шалтгаан нь тодорхой. Хамгийн олон суудал авсан нам бусад улстөрийн хүчнүүдтэй зөвшилцөж, УИХ-ын даргыг сонгоно. Гэвч зөвшилцлөө хийхгүйгээр намынхаа ҮЗХ-г хуралдуулж, шууд томилгоо явуулсан. УИХ-ын дарга томилогдоогүй, парламент байгуулагдаагүй байхад Ерөнхий сайд, сайд нарынхаа нэрийг зарлаад эхэлчихсэнд байгаа юм. Мордохын хазгай гэгчээр УИХ-ын бүтэц зохион байгуулалтаа хийгээгүй байж сайдын сандал ширээний төлөөх тулааныг нам дотроо эхлүүлчихсэн. Энэ хэрүүл нь даамжирч АН-ыг төлөвшиж амжаагүй байна даа гэдэг дүр зургийг харуулах боллоо.
Товчхондоо анхдугаар чуулганы хуралдааны дэг, хэлэлцэх асуудлын дараалал зэргийг хуулинд тов тодорхой заачихаад байхад АН хүндээ хөнгөнөөсөө өгөх гээд байгаатай нь холбоотой.
Юутай ч ҮЗХ-ны хурлаар “Олонхын зарчмаар асуудлыг шийдье”, түүгээр ч зогсохгүй “МАН-ыг хөөн тараахаас нааш асуудал шийдэгдэхгүй. Тайландад яг ингэж төрийн ажлыг гацаасан намыг парламентаас хөөж байсан практик бий шүү дээ. Ер нь МАН-ын хувьд ингэж авирлах нь анхны тохиолдол биш. 1996 онд гурван сар хурал хаяж төрийг гацааж байсан түүх тус намд бий” гэх зэргээр танхимаас багагүй шүүмжлэл өрнүүлмэн ч энэ яриа газар авсангүй.
Эцсийн бүлэгт УИХ байнгын ажиллагаатай байхаас гадна олонх, цөөнхийн зарчмаар аливаа асуудлыг таслан шийдэж байх ёстой.
УИХ-ын тухай хуульд 2008 онд оруулсан өөрчлөлтөөр нэг намын бүлэг завсарлага авч, УИХ-ын чуулганыг хязгааргүй саатуулах боломжтой заалт орсон. Уг заалтыг Цэцэд өргөдөл бичиж, хүчингүй болгох аль эсвэл хугацаа зааж өгвөл саадгүй ажиллах боломжтой юм.
Тиймээс энэ хуулийн заалтыг өөрчлөх эс бөгөөс буулт хийх хоёрхон зам л АН-д үлдсэн бололтой. Гэвч хэрхэхийг цаг хугацаа харуулах буй заа.
Эх сурвалж: "Өглөөний сонин"