ӨМӨЗО-ы Ордос хотноо Дэлхийн мисс шалгаруулах 62 дахь удаагийн тэмцээн болж байна. Үүнд 120 орны мисс оролцож байгаа бөгөөд Монгол Улсаа төлөөлж Х.Баярмаа гоо сайхан, авьяас чадвар, мэдлэг оюунаараа өрсөлдөж байгаа билээ. Тэрбээр тэмцээний эхний шалгаруулалтуудад амжилттай оролцож байна.
Х.Баярмаа өчигдөр болсон “Дэлхийн мисс-2012”-ын тайзны алхааны тэмцээний эхний шатанд тэнцлээ. Тиймээс наймдугаар сарын 12-нд болох загварын тэмцээний эцсийн шалгаруулалтад оролцох юм. Энэ өдөр бүсгүйчүүд хятадын дээд зэрэглэлийн брэндийн хувцас өмсөж, тайзнаа алхах бөгөөд шилдэг топ моделийг тодруулна. Мөн тэмцээний авьяаслаг миссийн шалгаруулалтад 24 бүсгүй тунаж үлдсэнээс Х.Баярмаа шалгарчээ. Тэрбээр "Шилдэг өнгө" продакшны жүжигчин бөгөөд "Miss Mongolia 2012" тэмцээнд оролцон шилдгээр шалгарч, энэхүү наадамд оролцох эрхийг өвөртөлсөн аж. Түүнийг жүжигчин С.Өлзийхүүгийн охин гэдгийг тэр бүр хүмүүс мэдэхгүй байх. Жүжигчин С.Өлзийхүү наймдугаар сарын эхээр шинэ киноны зураг авалттай байгаа бөгөөд харин түүний хань, "Шинэ өнгө" продакшны захирал Ц.Хүсэлбаатар Ордост очин охиноо дэмжиж байгаа гэнэ.
Д.Догсмаа
МОНЦАМЭ