logo
Наймдугаар сарын нэгэн гэхэд боловсон

Наймдугаар сарын нэгэн гэхэд боловсон "00" той болох нь

2012/07/25
Зуслангийн айлуудад барьж буй боловсон 00-ын энэ жилийн ажил ирэх сарын 1-нд дуусах юм. Энэ жил нийтдээ 15 боловсон 00-ыг барьж байгаа бөгөөд нэг тасалгаанд 4-5 айл орох зориулалттай аж.
Нэг дор зургаан тасалгаа бүхий 00-ийг барьж байгаа. Ингэснээр нэг байршил дахь боловсон 00-д дунджаар 30 айл орох боломжтой юм. Зуслангийн байршил дахь айлуудын шаардлага хангахгүй модон жорлонгуудыг буулган оронд нь тус 00-ыг барьж өгч байгаа билээ. Модон жорлон нь ариун цэврийн хувьд шаардлага хангахгүй, зуны цагт өмхий үнэрт ялаа шумуул цуглах, хөрсний бохирдол үүсгэх зэрэг олон хүндрэл, сөрөг талтай байдаг. Боловсон 00-той болсноор дээрх хүндэрлүүд арилж, хөрсний бохирдлоос ангижрах талтай. Боловсон 00 барих ажил энэ жилээр дуусахгүй, цаашид үргэлжилсээр байна гэдгийг ч албаныхан хэлж байлаа.
Д.Догсмаа 
МОНЦАМЭ
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш