logo
Монгол Улсын Ерөнхийлөгч Улсын Их Хурлын даргад баяр хүргэв

Монгол Улсын Ерөнхийлөгч Улсын Их Хурлын даргад баяр хүргэв

2012/07/25
Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж Улсын Их Хурлын шинээр сонгогдсон дарга З.Энхболдыг өнөөдөр хүлээн авч уулзан, баяр хүргэлээ.  Ерөнхийлөгч ард түмэн, улс үндэстнийхээ болон хууль, шударга ёсны эрх ашгийг тэргүүн зэрэгт тавьж ажиллахыг Улсын Их Хурлын даргаас хүсэв. 
Энэ Улсын Их Хурлаас ард иргэд олон зүйл хүлээж буйг дурдаад тэр бүхнийг цаг алдалгүй шуурхай шийдвэрлэж, амжилттай ажиллаж чадна гэдэгт итгэж байгаагаа Ерөнхийлөгч илэрхийллээ.  
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш