logo
УИХ дахь намын бүлгүүд албан ёсны болж, ахлагчаа сонгожээ

УИХ дахь намын бүлгүүд албан ёсны болж, ахлагчаа сонгожээ

2012/07/25
УИХ-ын анхдугаар чуулган өнөөдөр /2012.07.24./ үдээс хойш үргэлжилж, УИХ-ын дарга З.Энхболд танхимд хүрэлцэн ирсэн гишүүдийн ирцийг дуулгаж, хэлэлцэх асуудлыг танилцуулсан.
Тэрбээр УИХ дахь АН-ын бүлгийн ахлагчаар УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат ажиллахаар болсныг хэлж, баяр хүргэлээ. Түүнчлэн МАХН-МҮАН "Шударга ёс” эвслийн УИХ дахь бүлэг албан ёсоор байгуулагдсан тухай дуулгаад, гишүүдийнх нь нэрс албан ёсоор ирснийг хэлж, дуудан танилцуулсны дараа тус бүлгийн ахлагчаар УИХ-ын гишүүн Н.Батцэрэг сонгогдсоныг хэлж, баяр хүргэсэн юм.
УИХ-ын анхдугаар чуулганы дэгийн дагуу нам, эвслийн харьяалалгүй гишүүд УИХ-ын ямар байнгын хороодод харьяалагдах хүсэлтэй буйгаа Улсын Их Хурлын даргад албан ёсоор ирүүлэхийг тэрбээр мөн хэлж байлаа.
Түүнчлэн УИХ-ын гишүүд, УИХ дахь нам, эвслийн бүлгийн гишүүд мөн аль байнгын хороонд харьялагдах тухайгаа мэдэгдэхийг хүссэн юм.
УИХ-ын дэд даргад нэр дэвшүүлэх саналаа бүлгүүд албан ёсоор ирүүлнэ гэдгийг ч УИХ-ын дарга З.Энхболд хэлснээр үдээс хойших чуулган өндөрлөлөө. 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш