"Соёл Эрдэм" дээд сургуулийн "Монгол Улсын иргэдийг гадаадад хөдөлмөр эрхлэхэд зуучлах" тусгай зөвшөөрлийг НХХЯ хоёр жил сунгаагүй учраас оюутнууд хохирч байгаа талаар тус сургуулийнхан өнөөдөр хэвлэлийхэнд мэдэгдэл хийсэн юм.
Уг мэдэгдэл нь хүний нэр төрд халдсан ор үндэслэлгүй мэдээлэл хэмээн НХХЯ няцаалт хийж тайлбарлалаа. Учир нь "Соёл Эрдэм" дээд сургууль нь 2007 онд НХХ-ийн сайдын 7 тоот тушаалаар Монгол Улсын иргэдийг Япон улсад хөдөлмөр эхлэхэд зуучлах тусгай зөвшөөрөл авч, үйл ажиллагаагаа явуулж байсан бөгөөд 2011 оны нэгдүгээр сарын 11-нд хугацаа нь дуусгавар болсон байна.
Тус сургууль нь Япон улсын Хармони центр байгууллагатай оюутан дадлагажуулах гэрээтэйгээр өмнө нь үйл ажиллагаа явуулж байжээ.
Гэтэл Япон улсын мөрдөж буй хууль, журам нь шинэчлэгдэн 2010 оны долдугаар сарын 1-нээс эхлэн зуучилж буй иргэнийг "Ур чадвар эзэмшигч"-ээр явуулах болсон аж. Энэ дагуу "Соёл Эрдэм" дээд сургуулийн Хармони центр байгууллагатай хийсэн гэрээ нь ур чадвар эзэмшигчийг зуучлах гэрээ биш байсан тул "Соёл Эрдэм" дээд сургуульд тусгай зөвшөөрлийг нь сунгаагүй хэмээн НХХЯ мэдээллээ.
Д.Нэргүй
МОНЦАМЭ