logo
Ойрын үед шинээр барилгын ажил эхлүүлэхгүй

Ойрын үед шинээр барилгын ажил эхлүүлэхгүй

2012/07/25
Нийслэлийн ИТХ-ын тэргүүлэгчдийн дарга Д.Баттулга шинээр барилгын ажил эхлүүлэхгүй байх шийдвэр гаргажээ. Энэхүү шийдвэрээ өнөөдөр Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар болон Газрын албанд хүргүүлжээ.
Сүүлийн үед Нийслэлийн ИТХ-ын тэргүүлэгчдийн даргын нэр дээр орон сууцны хороололд газар хууль бусаар олгогдсоор байгаа, мөн барилга барихаар хашаа хатгаж газар шорооны ажил эхлүүлэх гэж буй талаар иргэдийн гомдол ихээр ирж байгаа учраас ийм шийдвэр гаргасан байна.
Дээрх газруудад хүргүүлсэн албан бичигтээ, “Ойрын үед Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч, Сууц өмчлөгчдийн холбооны дээд зөвлөлийн ерөнхийлөгчийн хооронд 2008 онд байгуулсан санамж бичгийн хэрэгжилт болон газар олголтын асуудлаар нийслэлийн ИТХ-аар хэлэлцэхээр төлөвлөж байна. Иймээс энэ хугацаанд улсын болон нийслэлийн төсвийн хөрөнгөөр хийх барилгын ажлаас бусад барилгын ажил шинээр эхлүүлэхгүй байхыг мэдэгдье” гэжээ.
Г.Уран 
МОНЦАМЭ
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш