Өнөө жил хур бороо элбэгтэй зун болж байгаа билээ. Тийм ч учраас хаана ч газар ногоо сайхан гарлаа. Одоо хэдийгээр зуны адаг сар эхэлсэн ч гэсэн усан бороо татрах нь битгий хэл нэмэгдэх төлөвтэй. Өдөрт болж л өгвөл нартай, наргүй ч гэсэн ихээр байг гэхэд хэд гурванг дусал бороо хаялах нь гэм биш зан мэт. Яг үнэндээ ажил, гэр хоёрын хооронд автобусаар явдаг ч бууж, суух зуур ус гатлах гэж үйлээ үзэх нь хэвийн үзэгдэл болсон. Өглөө нь тослоод гарсан гуталтайгаа аргагүй эрхээр ус гаталснаар хатаад ирэх үедээ цайрч хужирлана. Бас норж дэвтсэн каучик эь ч хуураад унах жишээтэй. Тийм ч учраас усны гутлын эрэлт хэрэгцээ ихэссэн төдийгүй дэлгүүр болон захаар явж үзэхэд борлуулалт ч нь сайжирчээ. Усны гутал өрөөтэй байдаг нэгэн комиссын дэлгүүрээр ороход том хүний гутал дууссан байв. Харин хүүхдийн гутал цөөн тоотой байсан бөгөөд хос гутал 5000 төгрөгийн үнэтэй байлаа. Хархорин, Баянзүрх дүүргийн захаар ороход том хүний усны гутал 15.0-20.0 мянган төгрөгөөр борлогдож байв.
Д.Сэрээтэр
МОНЦАМЭ
Д.Сэрээтэр
МОНЦАМЭ