logo
73 аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг сэргээв

73 аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг сэргээв

2012/07/25
Мэргэжлийн хяналтын ерөнхий газар /МХЕГ/-аас Хүнс, хөдөө аж ахуй, үйлдвэр, үйлчилгээний салбарын хэмжээнд энэ оны хагас жилд хийсэн төлөвлөгөөгт шалгалтуудын дүнгээр хууль тогтоомж, стандарт, эрүүл ахуйн шаардлагыг зөрчсөн 20 обьектын үйл ажиллагааг бүрмөсөн зогсоож, 176 түр зогсоох акт, 73 үйл ажиллагааг сэргээх акт үйлджээ.
Эхний хагас жилд нийт төлөвлөгөөт шалгалт 453, төлөвлөгөөт бус шалгалт 1547, гүйцэтгэлийн 182 хяналт шалгалт хийжээ. Салбарын хэмжээнд 9395 эрсдэлтэй объект байгаагаас 4614 буюу 49,1 хувийг шалгалтад хамруулж, 21207 зөрчил илрүүлж, 73,9 хувийг нь шалгалтын явцад арилгуулсан байна.
Мөн 9395 эрсдэлтэй объектоос 4614 аж ахуйн нэгжийг шалгалтад хамруулжээ. Түүнчлэн хүнсний бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдлыг сайжруулахаар 427 хяналт шалгалтыг улсын хэмжээнд зохион байгуулж улсын байцаагчийн 1092 акт, 4606 хугацаатай албан шаардлага үйлдэж, 3368 дүгнэлт гаргасан байна.
Энэ хугацаанд нийт 123,6 сая төгрөгийн торгууль шийтгэвэр, 86,7 сая төгрөгийн нөхөн төлбөр тогтоосноос 117,3 сая төгрөгийг барагдуулаад байгаа ажээ.
Я.Баяраа
МОНЦАМЭ
 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш