Өнгөрөгч бямба гаригийн шөнө Бээжинд хүчтэй аадар бороо хэдэн цаг үргэлжлэн оржээ. Урд хөршийн нийслэлд ийм ширүүн бороо сүүлийн 60 жилийн хугацаанд орж байгаагүй юм байна. Үерийн улмаас 37 хүн амь насаа алджээ.
Хятадын зарим иргэд интернэт сайтуудаар дамжуулан үзэл бодлоо илэрхийлж, үерт олон мянган хүн өртсөн нь ус зайлуулах хоолойнууд ажиллаагүйгээс болсон уу, байгалийн аюулаас сэргийлж, хүмүүст сэрэмжлүүлэх ажлыг яагаад хангалттай зохион байгуулаагүй вэ зэрэг асуултуудыг эрх баригчиддаа тавьсан байна.
Даваа гаригийн байдлаар Бээжингийн зарим дүүргүүдэд нөхцөл байдал эргээд хэвийн байдалдаа оржээ. Нийслэл хотын захын уулархаг хэсгүүд үерт хамгийн ихээр өртсөн байна.
Хятадын хэд хэдэн сонинд Бээжингийн ус зайлуулах систем үр дүнгүй байгааг шүүмжилжээ.
Хотын удирдлагууд, холбогдох албаны хүмүүс бямба гаригт болсон үер гэх мэт болзошгүй байгалийн аюулд бэлтгэлгүй байна хэмээн төрийн мэдлийн Global Times сонинд мэдээлсэн байна. Синхуа агентлагаас мэдээлснээр Бээжингийн Фаншан дүүрэгт 460 мм хур бороо оржээ.
Үерээс үүдсэн эдийн засгийн гарз хохирол ойролцоогоор 10 тэрбум юань буюу 1.5 тэрбум долларт хүрсэн гэж Бээжингийн онцгой байдлын албаны дэд дарга Пан Анжун хэлсэн байна.
Үерийн дараа 60,000 гаруй хүнийг нүүлгэн шилжүүлэх шаардлагатай болжээ. Албаны хүмүүсийн мэдээлснээр 37 хүн амь үрэгдсэний 25 нь усанд живж амиа алдсан байна. Мөн долоон хүн одоо болтол сураггүй байгаа ажээ.
Э.АМАР