logo
Төрийн албаны ажилчид Олимпийн өмнөх өдөр ажил хаяна

Төрийн албаны ажилчид Олимпийн өмнөх өдөр ажил хаяна

2012/07/26
Их Британийн Олон нийт болон Худалдаа үйлчилгээний холбооноос Олимпийн нээлтийн өмнөх өдөр буюу 27-нд хэдэн мянган төрийн албан хаагч ажил хаяхыг мэдэгдлээ. Тус холбоо Төрийн албаны 8500 ажлын байрыг хасах, мөн Өмнөд Уэлс дэх Ньюпортын паспортын хэлтэст цомхотгол хийх төлөвлөгөөг эсэргүүцэж байгаагаа ийнхүү илэрхийлж байгаа аж. Ирэх пүрэв гаригт уг холбооны гишүүд 24 цагийн ажил хаялт зарлах ба энэ нь хэдэн мянган зочид Их Британид ирэх чухал өдөр билээ. Зүүн Мидлендийн Төмөр замын ажилчид мөн олимпийн үеэр ажил хаяхыг дэмжсэн байна. Олон нийт болон Худалдаа үйлчилгээний холбооны гишүүд 7.27-8.20-ны хооронд тэмцлийн өөр арга хэмжээ авах гэнэ. Тус холбооны ерөнхий нарийн бичиг Марк Сервотка Соёлын болон Төрийн нарийн бичгийн дарга нартай уулзаж, ажил хаялтыг зогсооход хэзээд бэлэн. Гэхдээ ямар нэг арга хэмжээ авахгүй, ингээд чимээгүй байгаад байвал ажил хаялт үргэлжлэх болно гэдгийг хэлсэн байна. Энэ арга хэмжээнд Хилийн агентлаг, Бичиг баримт паспортын хэлтэс болон Гэмт хэргийн бүртгэлийн товчоо зэрэг төрийн албаныхан оролцох юм. Төрийн нарийн бичиг Тереса Мей энэ явдлыг Лондонгийн олимп үзэхээр ирсэн хүмүүст саад учруулж байгаа ичгүүртэй хэрэг гэж үзэж байгаагаа хэллээ. Гэхдээ нөөц төлөвлөгөө байгааг Цагаачлалын яамны сайд Дамиан Грийн хэлсэн юм. 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш