Аялал жуулчлалынханд Лондон, Осло болон Цюрих дэлхийн хамгийн үнэтэй хотуудад тооцогдож байна. Харин хамгийн өртөг өндөртэй Москва хот жагсаалтын долоод оржээ. Энэ судалгааг "Tripadviso" компани гаргасан бөгөөд дээрх гурван хот аялал жуулчлалаас нэлээд их хэмжээний ашиг орлого олдог аж. Уг орлогод буудлын төлбөр, ресторан болон тээврийн зардал орно. Тус компанийн судалгаанаас үзэхэд дундаж зэрэглэлийн жуулчны ресторанд хооллох, тохилог зочид буудалд тухлах, нэг шил сайн дарс уух, бааранд хоёр аяга коктейль шимэхэд дэлхийн хотуудтай харьцуулахад Британи, Норвеги болоод Швейцарийн нийслэлүүдэд хамгийн үнэтэйд нь тооцогдсон байна. Тухайлбал, Лондонд хоёр жуулчин хоногт 518 орчим ам.доллар зарцуулдаг бол Ослод 499.91 ам.доллар, харин Цюрих хотод 485,82 ам.доллар гаргадаг. Харин Москвад 429 ам.доллар болжээ. Энэ жилийн жуулчны улиралд зочид буудлын үнэ Тель-Авив, Сан-Франциско, Эдинбург, Канна болон Венецид 156-168 евро, Парис болон Ослод 145 евро байна. Стандарт хоёр ортой өрөө Бангкок, Куала-Лумпур, Дели, Порто, Бухарест болон Каирт 60 евро дотор багтана. Тэгвэл Испанид 62 евро, Гренада болон Севильед 64 евро байна. Харин Европтоо хамгийн хямд буудлаараа Болгар орсон бөгөөд тэнд нэг өрөө 52 еврогийн үнэтэй байх аж. Азийн улс орны хувьд Бангкокт хоёр жуулчин хоногт 46 евро, Куала-Лумпурт 48 евро төлнө. Судалгаагаар Бээжин, Вильнюс, Афин болон Рига хотуудад зочид буудлын үнэ нэлээд боломжийн гэж гарчээ. Түүнээс гадна Вьетнамын нийслэл Ханой хотод жуулчин өдөрт 141.12 ам.доллар, Бээжинд 159 ам.доллар, Бангкокт 161 ам.доллар, Будапештэд 193.78 ам.доллар, Варшавт 199 ам.доллар, Тайпэйд 204 ам.доллар, Жакартад 205 ам.доллар, Софид 207 ам.доллар, Тунист 217 ам.доллар зарцуулдаг гэсэн судалгаа гарсан байна.