“Facebook” руу орох болгонд л ямар нэг юм тренд болчихсон байх юм. Эхлээд “лайк” гэдэг үг, дараа нь ухаалаг үгтэй урт статусууд, бас Эмили Минаж гээд л... Харин сүүлийн хоёр хоногт Facebook-д “50’000 Like Goolingoo” гэсэн бичигтэй ягаан зурагтай профайл хаа сайгүй харагдаж, өөрийн эрхгүй анхаарал татаад байлаа. Сонирхоод орж үзтэл, миний бас бусад эмэгтэйчүүдийн зочлох дуртай Гоолингоо.мн вебсайтад лайк дарсан фэйсбүүкчдийн тоо 50 мянга хүрсэн байж!
Тавин мянга гэдэг хир өндөр тоо вэ? Монголын хамгийн олон уншигчтай өдөр тутмын сонин өдөрт 15 мянга орчим хувь хэвлэгддэг. Харин манай зурагтын сувгийн нэг мэдээллйн хөтөлбөрийг тухайн цагт нь дунджаар 60 мянган үзэгч хүлээн авдаг аж. Монголын хамгийн том дэлгүүрээр өдөрт 40 мянга гаруй хүн орж гардаг. Сүхбаатарын талбай дээр 50 мянган хүн цуглаад л дүүрдэг. Ингээд бодохоор энэ бол нилээд “том” тоо.
Ер нь сүүлийн үед телевиз, сонин хэвлэлээс илүү сошиал медиа хүчтэй байгаа нь илт анзаарагдаж байна. Жишээ нь би лав телевиз, радиогоор гараад хоёр хоногийн дотор “од” болж байсан хүнийг мэдэхгүй. Гэтэл фэйсбүүк, твиттер, болон блогуудаар Эмили Минаж нэртэй охины хувийн бичлэг тарсан даруйдаа, 48-хан цагийн дотор хэдэн мянган хүнд танигдаж амжсан. Энд тэндгүй түүний тухай статус бичигдэж, дуурайж бичлэг хийлгэсэн хүмүүсийн тоо ч нэгээр дуусахгүй. Тэр ч байтугай, одоо залуучуудын дунд Эмилигийн хэлсэн “...гэж мэгээд” гэдэг үг моод болж байна. Энэ бүхнийг Youtube, Facebook хоёр л “хийчихсэн”. Тэгэхээр өнөөдрийн бас ирээдүйн сэтгүүлзүй бол сошиал медиа гэдэг нь тодорхой болжээ. Харин Гоолингоог Монголын сошиалын сор вебсайт гэдэгтэй хэн ч маргахгүй байх... гэж мэгээд...