БНЭУ-ийн хууль тогтоох дээд байгууллагаас дархан цаазтай бүсүүд тэр дундаа бартай газруудаар жуулчдыг аялахыг хориглосон байна. Түүх, дурсгалыг холбогдолтой болон байгалын дурсарсгалт газрыг хамгаалах хуулийн дагуу ийнхүү нэмэлт заалт орууж байгаа аж. Яалагуяа бартай бүс нутгуудаар аялах, агнахыг хориглосон юм. Сүүлийн жилүүдэд барын тоо эрс цөөрч байгаагаас ийнхүү анхаарлын төвдөө авч байгаа ажээ. 2011 онд хийсэн зэрлэг ан амьтдыг тоолох тооллогоор 1700 зэрлэг бар бүртгэгдсэн байна. Ойролцоогоор 100 орчим жилийн өмнө 100 мянга гаруй бар байсан гэсэн тооцоо бий. Барын тоо цөөрөх болсон нэг томоохон шалтгаан нь хулгайн ан. Мөн барын үнэлгээ бага байгаатай ч холбоотой юм. Энэтхэгт нэг барыг арван мянган рупи буюу 178 ам.доллараар үнэлж байгаа. Байгаль хамгаалагч, зэрлэг амьтдын эрхийг хамгаалах байгууллагууд энэ шинэ дүрмийг ихээхэн дэмжиж байгаа. Гэтэл нөгөө талаас аялал жуулчлалын салбарт ихэд сөрөг нөлөө үзүүлнэ хэмээн сөрөг байр суурьтай байгаа гэнэ. Учир нь бар Энэтхэгийн аялал жуулчлалын хамгийн гол бүсүүдэд нутагшдаг аж. Харин нутгийн иргэд ямар ч байсан бараа хамгаалах нь зөв. Дараагаар нь мөнгийг эргүүлэнх олох боломж бий гэсэн үзэл бодолтой байгаагаа илэрхийлсэн байна. Ирэх хоёр дугаар сараас Ражастан районыг бүхэлд нь амьтан хамгаалах бүс болгон хөгжүүлэхээр яригдаж байна. Ингэхдээ ялангуяа барын тоо толгойг нэмэгдүүлэхэд чиглэн ажиллах гэнэ.