АНУ-ын цэргийн томоохон бааз байрладаг Окинава мужийн харьяаллын улмаас Япон, хятадын хооронд шинэ маргаан үүсч байна. Өнөөг хүртэл Сенкаку арал /хятадаар Дяоюй/ Токио болон Бээжингийн харилцааны гол маргаан болж байв. Харин одоо Хятад улс улам цаашилж байна. Тус улсын албан ёсны мэдээллийн хэрэгслүүд болон эрх баригчдад ойр улс төр судлаачид Окинава арлын статусыг эргэн авч үзэхийг шаардах болжээ. Тус арал Японы бүрэлдэхүүнд орохоосоо өмнө Хятадтай нягт харилцаатай байсан гэнэ. Токиотой Окинаваг булаацалдах болсон нь Бээжин АНУ-д дарамт шахалт үзүүлэх бас нэг зорилготой аж.
Нутаг дэвсгэрийн асуудлаар Токиод үзүүлэх дарамт шахалтаа хүчтэй болгохыг Хятадын эрх баригчдад хандсан урьд өмнө байгаагүй хүчтэй уриалгыг тус улсын Коммунист намд ойр "The Global Times" сонин гаргав. "Хятад улс нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг нь хөндөж Японтой сөргөлдөхөөс айх ёсгүй" гэж сонины редакцийн тайлбарт дурдсан байна. Үүнийг нотолж БНХАУ-ын БХЯ-ны гол төвүүдийн нэг болох Стратегийн судалгааны хүрээлэнгийн дарга, хошууч-генерал Зинь Инань мэдэгдэл хийжээ. Дяоюй арлын харьяаллын талаар Токиотой маргах нь "хэтэрхий явцуу" юм гэж Хятадын өндөр тушаалын цэрэг мэдэгдсэн байна. Түүний үзэж буйгаар, Бээжин Рюкю арлын харьяаллын тухай асуудлыг Токиод тавих ёстой юм. Дорнод Хятадын тэнгис дэх энэ бүлэг арлын нэг хэсэг нь Сенкаку арлын хамт Японы Окинава мужид багтдаг байна.
Өнөөг хүртэл Токио болон Бээжингийн харилцааны гол асуудал нь Сенкаку арал байлаа. "Хятадын Засгийн газраас дэвшүүлж буй түүхэн, газар зүйн, геологийн болон бусад үндэслэлүүдийн нэг нь ч олон улсын эрх зүйн үүднээс Сенкаку арлыг БНХАУ эзэмших эрхтэйг нотлох хууль ёсны нотолгоо болж чадахгүй" гэж Японы ГХЯ тайлбарлажээ. Гэсэн хэдий ч Бээжин өөрийн байр сууриа хамгаалсаар байгаа юм.
Окинавагийн статусын тухай асуудлаар Токиотой маргаанаа өргөжүүлэхийг БНХАУ-ын эрх баригчдад уриалж буй өнгө аяс ширүүсч байгаа нь Ази-Номхон далайн чүс нутгийн сөргөлдөөн шинэ түвшинд гарч болзошгүйг илтгэж байна. Вашингтон болон Токиогийн хоорондын батлан хамгаалах салбарын стратегийн хэлэлцээрийн дагуу Окинавад Номхон далай дахь АНУ-ын Тэнгисийн цэргийн хүчний томоохон баазууд байрлаж байгаа юм. Энд Японд байрладаг Америкийн баазуудын дөрөвний нэг нь оршдог. Окинавагийн нутаг дэвсгэр нь Японы газар нутгийн талаас бага зэрэг илүү хувийг эзэлдэг ба 1,4 сая хүн амтай.
Японы 47 мужаас хамгийн алслагдмал орших, 1000 км сунаж тогтсон 160 арлаас бүрдсэн Окинава ХIХ зууны хоёрдугаар хагас хүртэл тусгаар тогтносон Рюкюгийн хаант улс байжээ. Энэ улс салан тусгаарлах бодлого явуулж байсан Японоос илүүтэй Хятадын хаант улстай илүү нягт холбоотой байв. Япон улс 1879 онд Окинаваг өөртөө нэгтгэсэн боловч дэлхийн хоёрдугаар дайнд ялагдсанаар тус арлыг алджээ. 1945 оноос тус арал АНУ-ын хяналтад байж байгаад 1973 онд Японд буцаагдсан аж.
Гэхдээ 100 хувь Японы Окинава болоогүй л байна. Өнөөдөр энэ муж нэг хүнд ногдох орлогоор улсдаа хамгийн доогуурт ордог, ажилгүйдлын түвшин хамгийн өндөртэй, хамгийн сул дорой хөгжилтэй бүс нутаг юм. Оршин суугчдад нь олон асуудал үүсгэдэг АНУ-ын цэрэг олон жил болж байгаа учир Окинавад Америкийн эсрэг үзэл хүчтэй байдаг ажээ.
Окинавагийн энэ онцлогуудыг Хятадын хэт давруу үзэлтнүүд ашиглаж, Токиотой газар нутгийн маргаан хийхийг уриалж байна. Окинавагийн салан тусгаарлах үзлийг ч өдөөнө гэж тэд найдаж байгаа аж. Дашрамд хэлэхэд, Токиод дарамт шахалт үзүүлж буй хэдий ч Японоос Окинаваг салгах санаа дэмжлэг авдаггүй. 2006 онд тусгаар тогтнуулах уриа дэвшүүлсэн тэр үеийн захирагчид нэр дэвшигч ердөө 6000 орчим санал авч байжээ. Харин БНХАУ хүчирхэгжихийн хэрээр Окинаваг Японы бөглүү мужаас Хятад болон Зүүн Өмнөд Ази хоорондын Номхон далайн
эрчтэй хөгжиж буй уулзвар болгон хувиргахын төлөө санаа бодолтой хүмүүсийн тоо олон болно гэж Бээжингийн "харцагууд" үзэж байгаа бололтой.
З.Амгалан
МОНЦАМЭ