logo
АНУ, Их Британийн зэвсэгт хүчин зэвсэг хэрэглэхээр бэлтгэж байна

АНУ, Их Британийн зэвсэгт хүчин зэвсэг хэрэглэхээр бэлтгэж байна

2012/07/26
АНУ, Их Британийн зэвсэгт хүчин Сирийн байдалд хөндлөнгөөс шууд оролцох боломжийг авч үзэж байна гэж өнөөдөр Афганистан дахь Их Британийн цэргийн командлагч асан Ричард Кэмп мэдэгдлээ. Тэрээр нөлөө бүхий Вангийн цэргийн хүрээлэнгийн илтгэлийг тайлбарлав. «Одоо штабад Сирид цөмрөн орох төлөвлөгөөг бэлтгэж байна. Түүнийг улс төрийн удирдлагад олгоно гэж Кэмп «Скай ньюс» телевизийн сувагт ярилцлага өгөхдөө тэмдэглэв. Гэвч «НҮБ-ын АЗ-д Орос Хятад хоёр улс Сирийн эсрэг хүч хэрэглэх асуудлаар хатуу байр суурь баримталж байтал цөмрөн орохгүй» гэж тэрээр онцлов. «Сирийн шинэ засаг захиргаа хэмээн өөрсдийгөө зарлах сөрөг хүчний засгийн газраас өрнөдийн цэргийг урих бололтой» гэж Кэмп тэмдэглэн хэллээ. 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш