Ардчилсан нам энэ сонгуульд ялсан ч үнэмлэхүй олонхи болж чадсангүй. Тийм учраас МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвсэл болон ИЗНН, бие даагчидтай хамтран засгаа байгуулахаар болоод байгаа билээ. Удахгүй эмхлэгдэн байгуулагдах хамтарсан Засгийн газрын мөрийн хөтөлбөр АН-ын “Монгол хүн”, МАХН-МҮАН-ын “Монголоо аврах таван шинэчлэл” болон ИЗНН-ын “Амьдрал”, бие даагчдын мөрийн хөтөлбөрүүдээс бүрдэх учиртай. Энэ талаар дээрх намууд тунхаг бичиг гаргаж, хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурахдаа мэдэгдсэн билээ. ИЗНН-ын “Амьдрал” мөрийн хөтөлбөрийн хувьд ч яах вэ, харьцангуй ногоон эдийн засгийн чиг баримжаатай гэж хэлж болох. Харин Ардчилсан намынхан хүндээ чиглэсэн бодлого явуулах гэж байгаа. Тэгвэл МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн мөрийн хөтөлбөрийн гол цөм нь юу вэ. Тэд таван шинэчлэлийн хүрээнд Тавантолгойн ордыг 100 хувь ард түмэндээ өгч, Оюутолгойн гэрээг цуцалж, Монгол Улсад ашигтайгаар дахин байгуулах тухай асуудлыг амласан.
Намууд хамтран мөрийн хөтөлбөрөө боловсруулна гэж байгаа юм чинь нам болгон өөр өөрсдийнхөө гол зорилтуудыг хэрэгжүүлэхийг хичээнэ. Мэдээж энд Ардчилсан нам давуу талтай байх хэдий ч тэдний гол хамтрагчийн хувьд МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийнхэн ч бас чамгүй эрх мэдэл авах болов уу. Тийм ч учраас Тавантолгойг 100 хувь ард түмэндээ өгнө гээд амлачих вий гэж болгоомжлоод байгаа юм. Хэрвээ үнэхээр Тавантолгойг ард түмэндээ өгнө энэ тэр гээд эхэлбэл, уул уурхайг дагасан өндөр өсөлт “үлгэр” болж хувирах нь дамжиггүй. Гэхдээ Ардчилсан намынхны хувьд тийм зүйл байж болохгүй гэдгийг эрх биш мэдэж байгаа байлгүй дээ.
Уг нь бол Засгийн газрын үйл ажиллагаа залгамж чанартай байх ёстой. Энэ зарчмыг баримталбал, өмнөх хамтарсан засгийн үед яригдаж байсан асуудлууд үргэлжлээд явах ёстой. Харин МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийнхэн ийм нөхцөл байдалтай эвлэрэх үү, үгүй гэдэг нь одоогоор “асуултын тэмдэг” болчихоод байгаа юм. Үнэндээ бүх зүйл “Шударга ёс” эвслийнхний улс төрийн соёл, ард түмнээ, улс орноо гэсэн чин сэтгэлээс хамаарна. Хэрвээ улсынхаа хөгжлийг бодож, Тавантолгойг жинхэнэ утгаар нь ард түмний өмч болгоё гэвэл арай өөр зүйл ярих байх. Өөрөөр хэлбэл, яриа хэлцлүүдийг үргэлжлүүлж, Тавантолгойг эдийн засгийн эргэлтэд оруулахад саад болохгүйгээр харин ч дэмжинэ. Эсрэгээрээ популист амлалтаа хэрэгжүүлэх гэж муйхарлаж зүтгээд эхэлбэл, хамтарсан засаг тийм ч урт насалж чадаагүйд хүрэх байх. Энэ нь мэдээж, ард түмэнд болон Монгол Улсад ашиггүй билээ. Монголын ард түмэн 1996-2000 оных шиг улс төр, эдийн засгийн тогтворгүй байдал дахин давтагдахыг хүсэхгүй нь мэдээж юм.
Гэхдээ нэг болгоомжлол байна. Өөрөөр хэлбэл, МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвсэлд үндсэндээ тухайн үед төр хутгаж байсан нөхдүүд багтчихсан байгаа. Н.Энхбаяр аз болоход одоохондоо УИХ-ын гадна байна. М.Энхсайхан бас Дархан-Уул аймагт очиж, өрсөлдөөд ялагдал хүлээгээд байгаа. Гэхдээ шинэ Засгийн газарт гаднаас ороод ирэхийг ч үгүйсгэхгүй юм. Н.Энхбаяр бол Засгийн газарт ороод ирдэггүй юм гэхэд төрийг гаднаас нь ч тэр “хутгаж” чадах л нөхөр. Ардчилсан нам энэ удаагийн парламентад үнэмлэхүй олонхи болж чадаагүй байгаа бөгөөд одоогийн байдлаар ердөө 31 суудалтай байна. Харин МАХН-МҮАН-ын “Шударга ёс эвсэл” 11 гишүүнтэй байгаа. ИЗНН хоёр, бие даагчид гурав байна. Товчхондоо бол энэ парламент маш олон намын төлөөлөлтэй, бие даагчидтай муугаар яривал “алаг цоог” болчихсон. Ийм үед засагт хамтарч байгаа намууд эв найртай байж, асуудлыг зөвшилцөж шийдэж байх учиртай. Түүнээс биш нэг нь Тавантолгойг ард түмэндээ 100 хувь өгнө гээд, нөгөө нь өгөхгүй гээд байж болохгүй шүү дээ. Нөгөө талаас одоо яригдаж байгаа Тавантолгойн асуудлууд бүгд өөгүй сайхан, өндөг шиг болчихсон гэж хэлж болохгүй. Засч залруулах, өөрчлөх зүйл олон байгаа. Эдгээр асуудлуудаа удахгүй байгуулагдах хамтарсан Засгийн газар тухай бүрт нь шийдээд явна гэж найдаж байна.
Ер нь бол ирэх дөрвөн жилд Тавантолгой, Оюутолгойн асуудалд тодорхой хэмжээгээр өөрчлөлт орох магадлал өндөртэй. Тухайлбал, Тавантолгойн гэрээг буруу хийх гээд байна гэдгийг хамгийн их хэлж байсан З.Энхболд гишүүн УИХ-ын дарга болчихлоо. Дээрээс нь Оюутолгойн гэрээг үргэлж шүүмжилж ирсэн Н.Батбаяр гишүүн шинээр байгуулагдах Эдийн засгийн сайд болох магадлалтай байгаа. Эдгээр дээр нэмээд МАХН-МҮАН-ынхан хэлсэн ёсоороо Тавантолгойг 100 хувь ард түмэндээ өгнө гэж зүтгэдэггүй юм гэхэд ард түмэнд хамгийн ашигтай хувилбараар хийх гэж зүтгэх нь дамжиггүй биз. Бас нэг давуу тал байгаа нь маш олон талын байр сууринаас, олон янзын хэлэлцүүлэг өрнөх биз ээ. Энэ утгаараа Тавантолгой, Оюутолгой болон бусад стратегийн ордод Монголын төр чухам ямар бодлого баримтлах вэ гэдэг нь ирэх жилүүдэд улам тодорхой болох нь. Басхүү Монголын ард түмэн, улс орны эдийн засагт хамгийн ашигтай байхаар шийдлүүд гарах болов уу. Ямар ч байсан Тавантолгойг 100 хувь ард түмэндээ зүгээр өгнө гэж “тэнэгтэхгүй” байх гэж найдъя. Тэглээ гээд ард түмэн ч, улс орон ч огт хожихгүй шүү дээ. Бүр цаашилбал, улстөрчид өөрсдөө ч бас баяжиж чадахгүй. Угаасаа Тавантолгойг 100 хувь ард түмэнд өгнө гэдэг биелэгдэх боломжгүй амлалт.
Бодоод үзье л дээ. Монголын 2.7 сая иргэн бүгд Тавантолгойн ордыг шууд эзэмших эрхтэй болчихлоо гэхэд тэд юу хожих вэ. Бүгд хүрз барьж очоод, нүүрс ухдаггүй л юм бол өөр гялайж, гялтайх зүйл огт байхгүй. Нүүрсээ ухлаа гэж бодоход хэнд зарах вэ гэдэг асуудал. Бүгд хил рүү шуудайтай нүүрс бариад хятадуудад аваачиж зарах юм уу даа, бодоход. Мэдээж тийм боломж байхгүй. Харин тэрний оронд Тавантолгойн ордоо хувьцаа хэлбэрээр иргэн бүртээ эзэмшүүлчихээд жил бүр ногдол ашиг өгөөд явж байхад болно. Түүнчлэн Тавантолгой таны мэдлийнх гэж байснаас “Та Тавантолгойн ордод очоод ийм, ийм ажлын байранд ороорой, нээлттэй байгаа” гэвэл арай дээр биз дээ. Популист амлалт, бэлэн мөнгөний тараалт арай гэж дууслаа. Үнэндээ монголчууд одоо л нэг сэтгэл тэнэгэр амьдрах нь гэж хүлээж байна. Гэтэл бас нэг популист амлалт гарч ирээд, эрх баригчид Тавантолгойг 100 хувь ард түмэндээ өгнө, Оюутолгойн гэрээг “орвонгоор нь эргүүлнэ” энэ тэр гээд байвал яана аа. Монголчууд гадаадынхны өмнө ямар тэнэг байдалтай харагдах бол. За гадаадынхан ч яах вэ гэхэд нөгөө үйлдвэрлэлийг хөгжүүлж, байгалийн баялгаа түүхийгээр нь бус нэмүү өртөг шингээн экспортолж, ойрын ирээдүйд “Азийн бар” болох зорилт маань мөрөөдөл болж хувирна шүү дээ. Тийм зүйл битгий болоосой гэж хүн бүхэн хүсч байгаа. Магадгүй тийм ч учраас өнгөрсөн сонгуулиар арай өөр сонголт хийж, өөрчлөлт, шинэчлэлтийг хүссэн биз ээ. Эрх баригч намууд /АН, МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвсэл, ИЗНН/ ард түмний сонголтыг хүндэтгэж байгаа л бол Тавантолгойг 100 хувь ард түмэнд өгнө, эсвэл Оюутолгойн гэрээг цуцална гэж тэднийг хуурах эрхгүй байх.
Л.Энхдэлгэр
Эх сурвалж: www.mminfo.mn