2009 оны зн нас нөгчсөн, поп хөгжмийн хаан Майкл Жексоны төрөл төрөгсөд түүний гэрээслэлийг хэрэгжүүлэгчдийг дарамталж, гурван хүүхдийн асран халамжлагч болохыг оролдож байна. Тэд дуучны өв хөрөнгийг захиран зарцуулах эрхийг эдлэхийг зорилгоо болгож байгаа бөгөөд энэ шунал нь сүүлийн гурван жил эрс өсчээ. Энэ тухай талийгаач дуучны нас дээр гарсан эх Кэтрин Жексоны өмгөөлөгч Сандра Рибера мэдээллээ.
Хуульчийн хэлснээр, "сүүлийн гурван жил Кэтринийг гэрээсээ явж, хайртай ач хүүхдүүдээ харж асрахаа болихыг албадан болиулах зорилготой төлөвлөгөө хэрэгжиж иржээ". Талийгаач дуучны хүүхдүүд болон эхийн оршин суудаг Калабасас дүүрэг дэх гэрийн үүдэнд даваа гарагт болсон хэрэг явдлын нөхцөл байдлыг мөрдөн шалгаж буйгаа Лос-Анжелес тойргийн цагдаа нотолсон байна. "Хүүхдүүд машинаас бууж, гэр рүүгээ явахад Жексоныхны гэр бүлийн том гишүүд тэдэн рүү дайрч, хашгичин, хүүхдүүдийн гараас гар утсыг нь булаасан" гэж Рибера тодруулжээ. Цагдаагийнхан болсон хэрэг явдлын гэм буруутныг тогтоож хараахан чадаагүй байна. Гэхдээ "Ти-Эм-Яи" интернэт хэвлэлийн мэдэлд орсон дүрс бичлэгээс Майклын эмэгтэй дүү Жанет, ах Рэнди, Жермейн нар харагдаж байжээ.
Долдугаар сарын 15-нд ор сураггүй алга болсон 82 настай Кэтрин Жексон өнгөрөгч амралтын өдрүүдэд Аризона муж улсад эсэн мэнд гараад иржээ. Хүүхдүүдийнхээ халдлагын объект болсон гэдгийг дуучны эх үгүйсгэсэн учир цагдаагийнхан түүний алга болсон хэргийг мөрдөн шалгахаа зогсооход хүрсэн байна. Гэхдээ Кэтринийг дарамтлан шахаж байгаа тухай мэдээллийг шалгаж буйгаа Лос-Анжелес хотын цагдаагийн албан ёсны төлөөлөгч Стив Уитмор батлан хэлжээ.
Гэрээслэлийг хэрэгжүүлэгч Жон Бранка болон Жон Макклейн дуучны эх болон хүүхдүүдэд санаа зовж байна. "Байдал бидний сэтгэлийг үнэхээр түгшээж байна. Хэмжээ хязгааргүй дарамт, сүрдүүлэг, шуналаас тэднийг хамгаалахын тулд бололцоотой бүхнээ хийж байна" гэж тэд мэдэгджээ.
Майкл Жексон цаг бусаар 50 насандаа 2009 оны зургадугаар сарын 25-нд Лос-Анжелес хотноо таалал төгсчээ. Тэрбээр эд хөрөнгөө насанд хүрээгүй хүүхдүүд, эх болон буяны хэд хэдэн байгууллагад гэрээслэн үлдээсэн байна.
Олон сая шүтэн бишрэгчтэй түүнээс 500 сая гаруй долларын өр үлджээ. Гэрээслэлийг хэрэгжүүлэгчдийн тооцоолсноор, өнгөрсөн гурван жилийн хугацаанд өв залгамжлагчид нь 475 сая доллароор баяжиж, дуучны өр дарагдсан байна.
З.Амгалан
МОНЦАМЭ