logo
Онигоо

Онигоо

2012/07/28
Газар дээрээ нам  

-Чи чинь яагаад гуниг зарлачихваа.
-Нэг хүүхний толгойг эргүүлэх гэсэн чинь...
-Тэгээд яасан?
-Хэтэрхий хүчтэй эргүүлчихсэн чинь газар дээрээ нам.

Өвгөн л гэхээр болж    

Эмгэн нь үсээ богиносгож засуулж ирээд өвгөнөөсөө асуулаа:
-Одоо намайг хардаа. Эмгэн гэж хэлэхээргүй байгаа биздээ?
-Тийм ээ, өвгөн л гэхээр болж.

Шинэ байр     

Шинэ байранд нүүж орсон найзындаа. Зочин:
-Энэ юу дуугараад байна? Танайх хулганатай юм уу? Байрны эзэд:
-Үгүй ээ. Манай доод айлын залуу ёотон идэж байгаа юм.

Баян болно   

Ээж нь хүүдээ хичээлийг нь зааж байна:
-Миний хүү хичээлээ сайн хийвэл баян болно. Сайхан байранд амьдраад машин унаад л, гадаадад аялаад л явна ш дээ. Хүү:
-Ээж та яагаад хичээлээ хийдэггүй байсан юм бэ.

Мартчих юм     

-Реклам үзсээр байгаад яг юу үзэж байснаа мартчих юм.
-Тэр ч гайгүй түгжирсээр байгаад хаашаа явж байснаа мартчихаад байхад...

Байхгүй гээрэй   

Солонгос явах гэж байгаа дүүдээ хал үзэж хашир суусан садан нь ингэж захижээ.
-За миний дүү хүн чамаас уух уу гэвэл ууя гээрэй, идэх үү гэвэл идье гээрэй, авах уу гэвэл авъя гээрэй. Харин байна уу гэвэл байхгүй гээрэй гэж.

Түрүүч Балдан   

Цэргийн ангийн шалган дээр эрүү өвдөг нь нийлэхээ шахсан эмгэн ирээд:
-Түрүүч Балдантай уулзах гэсэн юм дуудаад өгөхгүй юу хүү минь. Би эмээ нь байгаа юм аа.
-Уучлаарай түрүүч Балдан хагас цагийн өмнө таны ажил явдалд яваад өгсөн болохоор дуудах боломжгүй байна.

Вовкагийн дэвтэр    

Аав:
-Вовка, чиний дэвтэр хаана байна вэ?
-Манай ангийн Вася миний дэвтрийг “Ээжийгээ даралт харватал айлгачихаад өгье” гээд зээлээд аваад явчихсан.

Галт тэргэнд     

Галт тэргэнд сууж яваа эрийн өмнө талд богинохон банзал өмссөн хүүхэн сууж явав. Залуу хэсэг явж байгаад:
-Хүүхээн та наад гуяа юумаар хуччихгүй юу. Тэгвэл танд ч дулаахан, би ч салгалахаа болих байх.

Камаз     

Чукча цасаа арилгаж дийлэхээ байгаад, хот орж машин авахаар болов. Оросуудтай зөвлөлдөж байгаад “Камаз” машин худалдаж авчээ. Дараа өвөл нь оросууд нутагт нь ирвэл чукча чаргаараа цас зөөж байв.
-Машин чинь эвдэрчихээ юу?
-Камазд уул нь цас ихээр ачиж болох юм. Ганцхан хүнд болохоор, чирч яваа цаа буганууд амархан эцээд байх юм.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш