Удахгүй халаагаа өгөх гэж буй С.Батболдын Засгийн газар сүүлийн үед томилгоо хийгээд болохоо байлаа. Өнгөрсөн лхагва гаригийн хуралдаа-наар тэд ТӨХ-ны даргаар Ц.Нанзаддоржийг томилсон байх юм. Тус хорооны даргын үүргийг гүйцэтгэж байсан Б.Заяабалыг ажлаас нь чөлөөлжээ. С.Батболдын Засгийн газар үүний өмнөх хуралдаанаараа Батлан хамгаалахын төрийн нарийн бичгийн дарга Ц.Тогоо генералыг ажлаас нь чөлөөлөв. Тэгэхдээ АНУ-д цэргийн сургуульд сурахаар аль хэдийнэ оччихсон байсан Наранхүү гэдэг залуугийн сургуулийг булааж, нутаг руу нь буцаагаад оронд нь 58 настай Ц.Тогоо генералыг явуулахаар шийдсэн байх жишээтэй. Тэртэй тэргүй шинэ Засгийн газар байгуулагдах гэж байхад төрийн албан хаагчдад халаа сэлгээ хийхийн хэрэг байгаа юм болов уу.
Үнэндээ шинэ Засгийн газар гарч ирээд өөрийнхөө мэдэлд байдаг томоохон агентлагуудын дарга нарыг өөрчилж, өөрсдийнхөө хүмүүсээр солих байлгүй. Тэгэхээр Ц.Нанзаддорж нарын нөхдүүд хэдхэн хоногийн дотор энэ ажлыг хийсэн ч яалаа, байсан ч яалаа нэрийн хор юм даа. С.Батболдын Засгийн газар ч юу бодож ийм томилгоо хийгээд байгаа юм бол. Уг нь явах хүнд ачаа бүү үүрүүл гэдэг дээ. Ц.Нанзаддорж үлдсэн хугацаанд юу хийж амжуулахаар энэ суудалд очив. ТӨХ-ны даргын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байсан Б.Заяабалын хувьд ч үхрийн сүүлэн дээр хутга гэж ажлаа өгдөг нь ч юу билээ.
Гэхдээ тэдний аль алинд нь ингэх шаардлага байсан болоод шийдвэр гаргаа биз ээ. Ерөнхий сайд С.Батболд ч дотроо нэгийг тунгаасан учраас шинэ Засгийн газар бүрэлдэхээс өмнө амжиж ийм томилгоо явуулж байгаа бололтой. Гэнэт ажлаасаа чөлөөлөгдөж байгаа албан хаагчдын хувьд дахин төрийн албанд очоо ч уу, үгүй ч үү, яаж мэдлээ. Тиймээс гэнэт халагдсаны мөнгө гэх овоо хэдэн төгрөг авчихаад гудамжинд лааз өшиглөж явахад гомдолгүй гэж бодсон биз. Намын буянаар зөөлөн суу-далд өчнөөн жил тухалсан тэд төрийн албанаас зүгээр гарчихыг хүссэнгүй. Суусан газраасаа шороо атгана гэгчээр Ардын намынхан төрийн албанаас хоосон явахыг хүсээгүй юм байлгүй. Нөгөө талаар Ерөнхий сайд С.Батболд ТӨХ-нд өөрийн хүнээ тавьж, богино хугацаанд шийдүүлж чадаагүй хэрэгтэй ажлуудаа амжуулахаар төлөвлөсөн ч байж магадгүй гэсэн таамаглал байна.
Цагаа олоогүй энэ томилгоонуудын учир Ардын намын ялагдалтай холбоотой. Одоогийн Ардын нам буюу хуучин Ху-гийнхан үнэхээр ялагдаж сураагүй нөхдүүд. Сүүлийн таван сонгуулийг аваад үзвэл Ардын намынхан нэг л удаа амаараа шороо үмхэж, парламентад олонхи болж ча-даагүй. Тиймээс энэ удаагийн ялагдал тэдний хувьд хоёр дахь нь болж байгаа юм. МАН-д элссэн сэргэлэн, овсгоотой бүхэн албан тушаалд хүрдэг. Дээгүүр албанд очоогүй нэгэн нь төрийн ажилтан болж чаддаг, тэр утгаараа Ардын намыг албан тушаалд хүрэх гишгүүр болгон ойлгодог залуус олон бий. Үнэхээр төрийн толгойд бараг завсаргүй явж ирсэн Ардын намын угшилтай хүмүүсээр Монголын төрийн алба дүүрчихсэн. Тиймээс засаг төр солигдож, Ардын нам ялагдсанд тэдний дотор харан-хуйлж зөөлөн суудлаасаа сална гэсэн айдаст автагдаж, шөнө нойргүй хонож яваа гэхэд хилсдэхгүй. Ялагдал хүлээсэн тэр хүнд байдлаасаа Ардын нам ч өөрөө гарч чадахгүй төрийн ажлаа умартаж, өөр хоорондоо албан тушаал булаацалдан хэдэн өдрийг өнгөрөөж байна. Ийм дэн дун байгаа үедээ Засгийн газар нь ч барьц алдаад засаг солигдохоос өмнө төрийн албан тушаалтнуудыг халж сольж, ичих нүүрээ элгэндээ нааж байх шиг байна.
Ардчилсан намынхан ч яахав, лааз өшиглөөд сурчихсан хүмүүс. Төрийн толгойд гарч л байдаг, бууж л байдаг. Ажлаа өглөө гээд гуньж, гутраад улс орныг хохироож, төрийн ажлыг гацаагаад байх биш. Түүний хүчинд түмний итгэлийг хүлээж, төр засгаа удирдах эрх авлаа. Энэ нь Ардын намынханд л хүнд туслаа. Тэд ажилгүй албан тушаалгүй болохыг тэвчиж чадахгүй байх шиг байна. Ийм хэцүү бэрх нөхцөлийг Ардын нам давж гарч чадахгүй болчихоод байгаа бололтой. Бүрэн эрх нь дуусч байгаа Засгийн газрын хийж буй ухаангүй гэмээр томилгооноос ингэж харагдаж байна.