УИХ-ын чуулганаас илүү намын эрх ашгийг нэн тэргүүнд тавьсан МАН-ынхан удирдлагаа өөрчилж, шинэлэг арга барилтай сөрөг хүчний дүрд чадварлаг хувирахуйц баг бүрдүүлж, улстөрийн тоглолт хийхээр болов.
Хоёр өдрийн туршид хуралдсан МАН-ын Бага хурал шинэчлэлийн салхийг сэвэлзүүлэх гэж чамгүй эрэлхийлсэн. Ялангуяа бүтцийн өөрчлөлтийг олны анхааралд өртөхүйц хэмжээнд хүртэл хийхийг эрмэлзлээ.
Түүний баталгаа нь намын дарга, Ерөнхий нарийн бичгийн дарга нарынхаа цоо шинэ FACE-ийг тодруулсан явдал юм. Тиймдээ ч өмнөх өдрийнхөө 00.00 цаг хүртэл үргэлжилсэн МАН-ын Бага хурал хоёр өдөр дамнан хуралдахдаа УИХ-ын сонгуулийн ялагдлаа дүгнэн хэлэлцсэн. Тиймээс хэлэлцэх ёстой байсан Ерөнхий нарийн бичгийн даргын ор суудалд хэнийг томилох вэ гэдэг асуудлаар хоёр дахь өдрийн хуралдааныг үргэлжлүүлсэн юм.
Нэг талаар асуудлыг хайрцаглаж, хаалттай хуралддаг МАН-ын Бага хурал энэ удаа хэв маягаа бага зэрэг өөрчилсөн. Хэдийгээр хэвлэлийнхнийг нэвтрүүлэхгүй байсан ч хурлын уур амьсгал, санал шүүмжлэл нэлээд ардчилсан маягаар явагдаж чадлаа гэдгийг Бага хурлын гишүүдийн зүгээс дүгнэж байна билээ.
Ямартай ч намын шинэхэн дарга Ө.Энхтүвшин Ерөнхий нарийн бичгийн даргад нэр дэвшигчдийн анкетийг Бага хурлын гишүүдэд танилцуулсан юм. Энэ удаа намын дарга Ө.Энхтүвшин бүрэн эрхийнхээ дагуу Ерөнхий нарийн бичгийн даргад дэвшүүлэх хүнээ нэр заан цохоогүй нь хурлыг ардчилалтай болгохыг эрэлхийлснийх биз.
Ингээд МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргад БОАЖ-ын сайд Д.Цогтбаатар, Гадаад харилцааны сайд Г.Занданшатар, УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар нар нэр дэвшсэн.
Эхний санал хураалтаар УИХ-ын гишүүн асан Ж.Сүхбаатар заалнаас олонхын дэмжлэг авч чадаагүй учраас бүдрэв.
Харин Гадаад харилцааны сайд Г.Занданшатар 40 гаруй хувийн саналаар илэрхий тэргүүлж, БОАЖ-ийн сайд Д.Цогтбаатар 20 гаруй хувийн санал авчээ.
УИХ-ын гишүүн асан Ж.Сүхбаатарыг олонхын дэмжлэг авч чадаагүй учраас нэр дэвшигчийн санал хураалтаас хассан. Үүнд нь дургүйцсэн УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар Бага хурлын танхимд “Сэлэм Тогмид”-ын дүрээр баруун солгойгүй сэлэм эргүүлж, нэг хэсэгтээ л хурал үймүүлсэн ч гэх нь бий. Магадгүй, өөрт нь олон дэмжигч байгаа гэдэгтээ хэтэрхий итгэснээс үүдэлтэй байх. Үнэхээр ч түүнийг Ерөнхий нарийн бичгийн даргад дэвшихэд дэмжинэ гэж байсан УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Ж.Энхбаяр нар эсрэг санал өгч “Түгжил”-дсэнээс ийнхүү унахад хүргэж, найдварыг нь хугалсан бололтой.
Ингээд хоёр дахь удаагаа санал хурааж, үлдсэн хоёр нэр дэвшигчийн дунд өрсөлдөөн явуулахад Гадаад харилцааны сайд Г.Занданшатар 115 хүний санал, БОАЖ-ийн сайд Д.Цогтбаатар 92 хүний санал авчээ. Ийнхүү МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар Гадаад харилцааны сайд Г.Занданшатар тодорлоо.
Түүний хувьд улстөрийн хүрээнд харьцангүй нэр цэвэр, залуу ирээдүйтэй гэгддэг. Товчхондоо нэр дэвшсэн “кандитат”-уудаас хамгийн тохиромжтой хувилбар хэмээн Бага хурлын гишүүд санал нэгджээ.
Өөрөөр хэлбэл, Ж.Сүхбаатарын хувьд хэтэрхий түргэн зантай, бодлогогүй. Энэ нь улстөрийн алдаа гаргахад ойрхон.
БОАЖ-ийн сайд Д.Цогтбаатар асуудалд дипломат байдлаар ханддаг хэдий ч зориг муутай төдийгүй улстөрийн хүрээнд “шинэков”.
Тиймээс хамгийн боломжтой хувилбар нь Гадаад харилцааны сайд Г.Занданшатар гэдэгт Удирдах зөвлөлийнхөн санал нэгдсэн юм билээ. Тэр тодорхойлолт Гадаад харилцааны сайд Г.Занданшатарыг МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар сонгогдоход нь нөлөөлсөн биз.
Мөн энэ удаагийн Бага хурлын зайлшгүй хэлэлцэх асуудал нь одоогийн Удирдах зөвлөлийг бүрэн бүрэлдэхүүнээр нь огцруулах явдал байлаа. Тэр ч үүднээс асуудлыг танхимын зүгээс тавьж байсан ч тодорхой шийдвэрт хүрээгүй.
Харин “Орон нутгийн сонгууль хаяанд ирчихсэн хариуцлагатай үед Удирдах зөвлөлийг огцруулж, хариуцлага тооцох нь арай эртэдсэн хэрэг. Орон нутгийн сонгуулийн дараа хариуцлагын асуудлыг сөхье” гэсэн санааг дэвшүүлсэн нь олны дэмжлэгийг авч, түр хугацаагаар хойшлуулсан.
Энэ мэтээр Бага хурлын сценарийн дагуу МАН удирдлагаа өөрчиллөө. Шинэхэн намын дарга, чанга хатуу гэгддэг УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшинг экс дарга С.Батболд нь залгамжлагчаараа тодруулсан.
Харин генсек асан У.Хүрэлсүх, шийдвэр гаргахдаа голыг нь олдог Гадаад харилцааны сайд Г.Занданшатарыг хөшигний араас дэмжин ийнхүү Ерөнхий нарийн бичгийн даргаар томилууллаа. Тэгэхээр хэн нь хэнээрээ хөтлүүлэн 90 жилийн түүхтэй энэ намыг удирдлаа гэж чичлэхээс илүүтэйгээр улстөрчийн чадвар чансааг шалгах эхний шалгуур тун ойрхон байгааг мартах учиргүй.
Товчхондоо удахгүй болох Орон нутгийн сонгуулиар шинэ удирдлагууд хэн бэ гэдгээ намынхандаа харуулна. Тэр цагт Бага хурлын гишүүд удирдлагаа өөрчилсөн нь нүдээ олсон эсэхэд дүн тавих биз ээ.