УИХ-ын дарга асан Д.Дэм¬бэрэл ойрын өдрүүдэд ууртай байгаа. Арга ч үгүй юм. На¬мын бүлгийн “шахаа”-нд ороод завсарлага дуусахыг нь хүлээх хооронд нь шинэ пар-ламентчдын тэвчээр алдарч түр орхиод гарсан алхыг нь дараагийн ахмад настан гэж хошгируулж байгаад “Шу¬дарга ёс” эвслийн бүлгийн гишүүн Л.Цогоор тогшуулж тамгыг нь З.Энхболдод өгүүлсэн. Тэртэй тэргүй хуулийн дагуу өгөх гэж байсан тамгыг ийм арга замаар авсанд Д.Дэмбэрэл дарга ихэд уурсан “Ямар чуулганы танхимаас алхаа аваад гаралтай биш” хэмээн бухимдаж суугаа аж. Дээр нь намынхаа Бага хурлын турш баа¬хан бухимдсан хүмүүст үгээр шүршүүлсэн. Эцэст нь УИХ дахь МАН-ын гишүүд “УИХ-ыг цөөнхгүйгээр сонгосон нь Үндсэн хуулийг зөрчиж байна” гэсэн үндэслэлээр Үндсэн хуу-лийн Цэцэд хандахаар бол¬лоо. Үүний хариуд АН-ын бүлгийн зарим гишүүний зүгээс “УИХ-ын дарга асан, гишүүн Д.Дэмбэрэл УИХ-ын тухай хуулийг зөрчиж Ерөн-хийлөгчөөс ч давуу эрх эдэл¬сэн тул “Өөрийн эрх мэдлээ урвуулан ашигласан” хэмээн үзэж Үндсэн хуулийн Цэцэд гомдол гаргахаар болсон гэнэ. Ийнхүү шинэ парламентын хууччуул зөрчилдөж буй нь сонгогчдод маш муухай харагдаад байгаа юм.
Гэвч галт тэрэг нэгэнт хөдөлсөн. Одоо цаг хугацааны машинд суусан ч Д.Дэмбэрэлд алхыг нь бариулж тамгыг албан ёсоор өгөх байтугай УИХ дахь бүлэг, байнгын хороод байгуулагдаж, спикер анхны хуулийн төслүүдээ гардан авчихаад байна. Эргэн харахад Д.Дэмбэрэл гэдэг улстөрчийн хамгийн том карьер нь УИХ-ын даргын албан тушаал бай-сан. УИХ-ын 2008 оны сон¬гуулийн дараа анхны чуулганаа нээхэд хамгийн ахмад настай гишүүн нь мөн л Д.Дэмбэрэл байв. Гэтэл УИХ дахь МАН-ын бүлэг спикерт Д.Дэмбэрэлийг өөрийг нь нэр дэвшүүлсэн байв. Тиймээс пар¬ламент дахь дараагийн ахмад гишүүн нь болох С.Ламбаа түүнд алх, тамгыг гар¬дуулс¬ныг санаж байгаа. Тэгвэл энэ үйл явц бас хууль зөрчсөн үйлдэл болж таарах нь ээ. Тухайн үед МАН түүнийг хууль зөрчсөнийг нь “илрүүлж” Үндсэн хуулийн Цэцэд гомдоллохгүй яа¬сан юм бол. Бодвол яг л өнөөд¬рийн парламентын гишүүд шиг “Бушуухан анхдугаар чуулганаа хийхсэн гэх адын гэмээр хүсэл, яарах сэтгэлдээ хөт¬лөгдөөд нүдээ аниад өн¬гөрсөн байж таарна. Хөөн хэлэлцэх хугацаа нь дуусаа болов уу, яагаа бол. Тэгэхээр энэ хийрхэл, маргаан мэтгэлцээнээ хойш тавьж алдаагаа засаад төрийн ажлыг үргэлжлүүлбэл яа¬сан юм бэ. Одоо л нэг их айхавтар хулгайч олчихсон юм шиг сүржигнэхээ болих хэрэгтэй.
Ер нь энэ бүхэн зөвхөн Д.Дэм¬бэрэлд л тохиолдсон скандал уу. Тэрбээр УИХ-ын даргаар сон¬гогдохдоо ч, энэ сэнтийгээс буухдаа ч Үндсэн хуулийн болон УИХ-ын тухайн хуулийг зөрчих тавилантай байсан юм болов уу гэдэг нь сонин байгаа биз. Эсвэл УИХ-ын гишүүдээс хамгийн ахмад настай нь болж таараад байдаг нь түүний буруу юу. Уг нь Д.Дэмбэрэл дарга “Өнөөдөр тамгаа хүлээлгэж өгнө. Тэр тусмаа шударга, чигч гишүүн З.Энхболдод гээд сэтгэл нь хөдөлчихсөн дэндүү танил чуулганы танхимдаа баяр хөөртэй орж ирсэн нь үнэн шүү дээ. Гэтэл улс төр таамаглахын аргагүй байдаг болохоор МАН-ын нөхөд, бүлгийн дарга нь “Завсарлага авна” гэхээр яах ёстой байсан юм бэ. Хөөрхий, өөрийнхөө мэдэх л хүрээнд хуулиа л дагасан. Харин одоо түүнийг буруутгаад яах юм бэ. Түүний оронд хуулиа зассан нь дээр биз.
Эдүгээ УИХ-ын гишүүн Д.Дэм¬бэрэл “УИХ, МАН-ын бүлэг өнгөрсөн дөрвөн жилд АН-ын бүлгийг зав¬сарлага авах бүрт нь хүндэтгэлтэй хандаж, хаяж хуралддаггүй байсан” хэмээн гомдонгуй ярьж сууна. Энэ үнэн билээ. Цөөнхийн эрх ашгийг хүн¬дэтгэж, үгийг нь сонсдог байхаас ард¬чилал эхэлдэг. Гэтэл УИХ-д 25 гишүүн¬тэй намыг хүндэтгээд зав-сар¬лагыг хүлээчихэж болох л байсан. Гэвч тэгсэнгүй. Харин цаашид яах вэ.
МАН-ын “нүдээ олоогүй” завсарлага их ажлын гараан дээр эхний хэрүүлийн шанг татаад зогсохгүй тус намын гишүүдийн одоогоор УИХ-д бүлгээ байгуулах боломжид хүртэл нөлөөлөхөөр болоод байна. Учир нь хуулийн боломжит 24 цагийн дотор хүсэлтээ гаргаагүй, Төрийн бай¬гуулалтын байнгын хороонд төлөөл¬лөө оруулаагүйгээс эхлэн бүх будилааны эх үүсвэр нь тэрхүү тунир¬хал тээсэн завсарлагатай хол¬боотой болж таарав. Тиймээс төрийн эрх барих дээд байгууллагын албан тушаалтнуудын буруутай үйл ажиллагаанаас үүдэн алдаа гарахад хууль тогтоогчид нүдээ анин үргэлжлүүлэх бус сонор сор¬гог байж цаашид жишиг болон үр¬гэлжлүү-лэхгүй байхыг энэ удаагийн пар¬ламентын “гацалт” ч харууллаа. Цаашид “УИХ-ын 2016 оны сон¬гуу¬лийн дараа анхдугаар чуулганых нь үеэр эргэн санахаас аргагүй буруу жишгүүд арилсан байх болтугай. Эхний хуралдаанаа Цэцэд уралдан өгөх гомдлуудаар эхлээд яах вэ. Парламентчид аа, зангиагаа засаад ажлаа үргэлжлүүлцгээ” л гэж хэлэх үлдэв.
У.Оргилмаа