МАХН-ын дарга Н.Энхбаярын өмгөөлөгч С.Нарангэрэлтэй цөөн хором ярилцлаа. Тэрбээр ажил ихтэй байгаа нь ширээн дээрээ өрж тавьсан хавтаст хэргүүдээс нь илэрхий харагдаж байв. Уг нь өдийд ээлжийн амралтаа авсан байх учиртай эрдэмтэн доктор, өмгөөлөгч хүн юуны төлөө ингэж амралтаа хасч, цаг заваа баран ажиллаж байгаагийн учрыг сонирхсон юм.
-Та өнгөрсөн 14-ний өдөр Сүхбаатар дүүргийн ерөнхий шүүгч С.Соёмбо-Эрдэнэд МАХН-ын дарга Н.Энхбаярт холбогдох хэргийн шүүх хуралдааныг олон нийтийн өмнө ил тод хийлгэхээр хүсэлт тавьсан гэсэн. Энэ тухай тодруулахгүй юу?
-Энэ сарын 31-нд буюу шүүх хурал болохоос долоо хоногийн өмнө иргэн Н.Энхбаярын өмгөөлөгчийн хувьд энэ тухай хүсэлтээ Сүхбаатар дүүргийн шүүхэд албан ёсоор гаргалаа.
Шүүх хуралдааныг улс орон даяар төдийгүй, хилийн чанадад ч олон хүн анхааралтай ажиглаж байгаа. Ингэхдээ Монгол Улсад хараат бус, бие даасан шударга шүүх байна уу, үгүй юу гэдэг талаас нь бүр ч их анхаарч байгаа.
Сүхбаатар дүүргийн шүүх хуралдааны танхим дэндүү давчуу гэдгийг сэтгүүлчид та бүхэн мэднэ. Энэ хурал хуулийн дагуу нээлттэй явагдах ёстой. Нээлттэй гэдэг нь эл хуралдааныг сонирхсон хэн ч оролцож болно гэсэн үг.Түүнчлэн хэвлэл мэдээллийнхнийг чөлөөтэй байлгах хэрэгтэй. Тиймээс илүү том, уужим танхимд шүүх хуралдааныг хийлгэе гэсэн хүсэлт тавьсан. Мөн улс орон даяар цацаж болохуйц телевизийн сувгаар шүүх хуралдааны ажиллагааг шууд дамжуулъя гэсэн саналыг давхар тавьсан.
-Шүүх таны хүсэлтийг хүлээж авах болов уу?
-Би бичгээр гаргасан хүсэлтдээ энэ асуудалд онцгой анхаарахыг хүссэн. Хэрэв миний хүсэлтийг шүүх хүлээж авахгүй бол шүүх хуралдааны мөн чанар хаалттай хаалганы цаад талд шүүгчид, Улсын яллагчид, өмгөөлөгч, шүүгдэгч нарын хооронд болж өнгөрнө гэсэн үг.
-Та Н.Энхбаярын өмгөөлөгч болохдоо хавтаст хэрэгтэй танилцахад наад зах нь нэг сарын хугацаа шаардлагатай гэж байсан. Гэхдээ шүүхээс танд 14 хоногийн хугацаа олгосон. Энэ хугацаанд хэрэгтэй танилцаж амжих болов уу?
-Энд нийт 49 хавтаст хэрэг байгаа. Нэг хавтаст хэрэг дунджаар 200 гаруй хуудастай. Тэр дотор гар бичмэл цөөнгүй бий.
Хэрэв шүүх надад сарын хугацаа өгсөн бол өдөрт 2-3 хавтаст хэрэгтэй танилцах боломжтой. Тэгэлгүй 14 хоног өгсөн нь хэрэгтэй танилцахад ердөө ажлын ес хоногийн хугацаа өгсөн гэсэн үг. Үндсэндээ өдөрт зургаагаас доошгүй хавтаст хэрэгтэй танилцах шаардлагатай болж байна. Тиймээс амжих боломж тун хомс байна шүү дээ.
-Тэгвэл та хэрэгтэй бүрэн танилцаж амжаагүй гэх шалтгаанаар шүүх хуралдааныг дахин хойшлуулах хүсэлт тавих гэж байгаа юм биш биз дээ?
-Урьд нь энэ шүүх хуралдааны өмгөөлөгчид, түүнийг шилж сонгох асуудалтай холбогдуулан хэд, хэдэн удаа хойшилж байсан юм билээ. Тийм учраас миний зүгээс хавтаст хэрэгтэй танилцах шалтгаанаар шүүх хуралдааныг хойшлуулах асуудлыг огт тавихгүй. Хавтаст хэрэгт цугларсан материалыг сайтар шинжлэн, судлах явдал өмгөөлөгчийн хийх ёстой ажлын зөвхөн тал хувь нь.
-Үлдсэн тал хувь нь юу байх вэ?
-Яллагч талаас цуглуулсан нотлох баримтууд хууль ёсны эсэх, түүнчлэн хуурамч нотлох баримт байгаа эсэхийг нэг бүрчлэн шинжлэн судлахад маш их цаг зарцуулна. Үүний дараа удирдлага болгосон Эрүүгийн хуулийн заалтууд зөв эсэх, мөрдөн байцаагч, прокурорууд хуулиа хэр зөв ойлгосон эсэхэд эрх зүйн нарийвчилсан шинжилгээ хийнэ. Тэгээд прокурортай хийх мэтгэлцээнд бэлдэнэ дээ.
-Та сая прокурортой хийх мэтгэлцээнд бэлтгэнэ гэж хэллээ. Энэ юу гэсэн үг вэ?
-Өмгөөлөгчийн зүгээс цагаатгах нотлох баримтыг гаргаж тавина гэсэн үг. Бүр тодруулж хэлбэл, хавтаст хэрэгт авагдсан цагаатгах, нотлох баримтыг шүүх хуралдаанд цугларсан материалаас гаргаж тавихыг хэлж байгаа юм.
Мөн шинээр нотлох баримт гаргана. Зарим гэрчийг биечлэн ирүүлж, байцаалт өгүүлнэ. Түүнчлэн Улсын яллагчтай халз мэтгэлцэх асуултуудыг бэлтгэж, шүүх хуралд орно.
-Амжих болов уу гэсэн асуултыг дахин тавимаар байна. Ер нь энэ хэрэгт хамгийн их бэрхшээлтэй зүйл нь юу байгаа бол?
-Надаас асар их цаг хугацаа, хүч хөдөлмөр бас хариуцлага шаардаж байгаа нь хэнд ч ойлгомжтой. Миний өмгөөлөгчөөр нь оролцож байгаа энэ хэргийг дэндүү дуулиантай болгосон. Эл хэрэгт холбогдуулан хэд, хэдэн хүнийг баривчлан нэлээд удаан хугацаагаар хорьсон. Түүнчлэн гэрчүүдийн оршин суугаа болон ажлын газрын хаягаар нь албадан ирүүлэх тогтоолыг АТГ, цагдаагийн байгууллагад өгсөн байдаг.
МАХН-ын дарга Н.Энхбаярыг баривчилсан дуулиант ажиллагаа хүн бүхний сэтгэлд хоногшин үлдсэн. Ялангуяа гэрчүүдийн сэтгэл санаанд муугаар нөлөөлөх дарамтыг бий болгосон. Тийм учраас эрүү шүүлт тулгах, айлган сүрдүүлэх замаар мөрдөн байцаах үйл ажиллагааг явуулсан нь хэргийн бодит байдлыг үнэн зөв голдрилд оруулсан эсэхэд эргэлзээтэй байна.
Иймээс эл хэргийг мөрдөн шалгасан мөрдөгчид, хяналт тавьсан прокуроруудын хувьд элдэв гэрээ хэлэлцээтэй холбоотой иргэний эрх зүйн зөрчил үү, аль эсвэл эрүүгийн гэмт хэрэг үү гэдгийг зааглан ялгах билгийн нүд нь сохорчихжээ гэж хэлмээр байна. Ийнхүү харалган болцгоосон нь улстөрийн захиалгатай холбоотой. Энэ нь ч тодорхой.
-Н.Энхбаярт холбогдуулсан тодорхой үйлдэлтэй зарим зүйлийг тодруулж болох уу?
-Энэ бол шүүх хуралдааны хэлэлцүүлгээр яригдах асуудал. Түүнээс би одоо өөрт чинь тодорхой зүйлүүдийг яривал хуулиа зөрчсөн болно. Иймээс энэ сарын 31-нд болох шүүх хуралд биечлэн оролцож, хүссэн зүйлээ мэдэх боломжтой. Дахин хэлье, энэ хэрэг улстөрийн захиалгатай шүү.