Чуулганы танхимд хаягддаг Ардын намынхан энэ удаад хаядаг боллоо. Тэд Засгийн эрх мэдлийг шилжүүлэхийг хүсэхгүй зөөлөн суудалдаа шигдсээр сууна. “Манайхтай л зөвшилцөж Засгийн газар байгуулах ёстой байсан юм” гэж доголон нулимс унагана. Ардын нам одоо ялагдаж сурах хэрэгтэй. Ингэж бачимдаж явахаар Засгийн эрх мэдлээ тайван замаар шилжүүлэх ёстой. Ард түмэн ийм сонголт хийсэн. Ер нь МАН цөөнх болсон үедээ Засгийн газраар оролддог муу араншинтай нам. 1996-2000 оны парламентад сөрөг хүчин байхдаа л сурсан зан нь. Тухайн үед дөрвөн Засгийн газар унагаж байсан удаатай. “Ардчилсан холбоо” эвслийн ялалтыг хүлээн зөвшөөрөхгүй гурван сар хурал хаясан түүх бий. “Ардчилсан холбоо” эвсэл 1996 онд 50 суудалтай олонхи болсон. УИХ-ын даргыг сонгож, дараа нь дэд даргыг сонгох байсан ч 25 суудалтай МАН бараг гурван сар хурал хаяж байсан. Намрын ид ажил эхлэх хүртэл парламентын ажлыг гацаасан нь УИХ-ын дэд даргын суудалтай холбоотой байв. Ардын нам тэр үеийн парламентын дэд даргын суудлыг авахаар ингэж бойкотолж байлаа. 1996-2000 онд дөрвөн Засгийн газрын нүүр үзсэн нь тэдэнтэй шууд холбоотой. Үе, үе л шинэ Засгийн газар, шинэ сайд нарын тухай ярьдаг байв. Парламентын ажиллах нөхцөл боломжийг хааж, огцордог Засгийн газар, сайд нарын тухай хэлэлцдэг байлаа.
Мөн 2004-2008 онд “Эх орон ардчилал” эвсэлтэй хамтарсан Засгийн газар байгуулах гэрээгээ зөрчсөн. Энэ үед Засгийн газар гурван удаа солигдсон байх юм. Энэ удаагийн парламентад МАН дахин сөрөг хүчин боллоо. Засгийн газарт хяналт тавих эрх мэдэл тэдэнд бий боллоо. Нөгөө талаас нь харвал энэ бол боломж шүү дээ. Гэтэл МАН-ын гишүүд хуралдаа оролцсонгүй. УИХ-д 25 гишүүнийг нь сонгосон ард түмний сонголтыг хүндэтгэсэнгүй. Ардын намынхны увайгүй занг Ардчилсан нам тэвчсэнгүй. Тэднийг аргадаж, өрөвдсөнгүй. УИХ-д бүрдсэн олонхи тэднийг хүлээсэнгүй даргаа сонгож, чуулганаа хуралдууллаа. МАН-гүйгээр хуралдах хуулийн гарцыг Ардчилсан нам олж харсан нь энэ.
УИХ-ын гишүүд анхдугаар чуулганаа үргэлжлүүлж байхад МАН Тусгаар тогтнолын ордондоо гурван өдөр дараалан хуралдлаа. Хаалгаа цоожилсон хурал халуун болж байгааг хэвлэлүүд мэдээлсээр буй. Дарга нартаа хариуцлага тооцож, ялагдлын тухай ярихаас илүү шинэ дарга нараа сонгох тухай баахан хэрэлдсэн гэх. Учир нь хариуцлага хүлээж, огцорч буй хуучин дарга нар өөрсдийнхөө хүмүүсийг орондоо тавих гэснээс болж намын шинэчлэлийн төлөө дуугардаг гишүүд нь бухимдахад хүрсэн гэнэ. Ардын намынхан ингэж хэрэлдэх нь яах вэ, байх ёстой зүйл гэж бодъё. Намын асуудлаас илүү намрын ажил хэцүүдлээ. Өвс, хадлан, тариа будааны ажил өнөө, маргаашгүй эхлэх нь. Хөдөөгийнхөн өвс, хадлангаа бэлдэхээр хотод ирчихэж. Тэд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны гадаа өдөрт 700 хүн дугаарлан зогсдог боллоо. Малчид хадлангаа бэлдэх жижиг оврын трактор авахаар ирсэн нь энэ аж. Олон малчин бужигнан, яамны хаалга сахиж бухимдаж сууна. “Дээрээ суудлаа олохгүй бол доороо гүйдлээ олохгүй” гэдэг дээ. Яамны гадаа дугаарласан олонд асуудлыг нь шийдээд өгдөг сайд, дарга, шийдвэр гаргах хүмүүс нь ч олддоггүй гэнэ. Ардын намынхан наад захын ийм зүйлийг ойлгох ёстой. Ялагдалтайгаа эвлэрч, одоохондоо хариуцаж буй яамныхаа ажлыг хиймээр байна. Тэгээд ард түмнийхээ сонголтыг хүндэтгэж эрх мэдлээ шилжүүлмээр юм биш үү. Ардын намынхан ажилд зүтгэдэг гээ биз дээ. Одоо зугатах эрхгүй. Сонгуульд дэвшүүлсэн уриа, лоозонг ард түмэн мартаагүй байна. Ялсанд нь атаархаж, ялагдсандаа ялархах цаг хугацаа алга. Тусгаар тогтнолынхоо ордноос гарч Төрийн ордондоо цуглаж засаг төрөө эмхлэн байгуулж, ажлаа хийцгээсэн нь дээр. Ийм л зүйлийг сонгогчид хүлээж байгаа болов уу. Шинэ Засгийн газар, УИХ-аас гаргах шийдвэрүүд жирийн иргэдэд нэн хамаатай гэж хүлээж харж суугаа. Түүнээс Ардын намын шинэчлэл ард түмэнд хамаа алга. Хэдэн өдөр хуралдаж, хэнийгээ дарга болгож, хэнтэй хэрүүл хийх нь үнэндээ сонирхолгүй байна. Ийм сэдэв иргэдийн сэтгэлд хүрдэггүй шүү дээ.