logo
Xар салхины улмаас Хонконгийн бирж ажилласангүй

Xар салхины улмаас Хонконгийн бирж ажилласангүй

2012/07/28
Хятадын зүүн өмнөд хэсгийг хамарсан Висенте хэмээх тайфуны улмаас Хонконгийн хөрөнгийн биржийн худалдаа зогссон талаар “ВВС” агентлаг мэдээлэв.
Шуурганаар  Хонконгт 100-гаад хүн гэм­тэж,  бэртсэн байна. Мөн нийтийн тээв­рийн үйл ажиллагаа зогсож, сургууль, эмнэл­гүүд ажил­лаагүй аж. Чхеклапкок олон улсын нисэх онгоцны буудлын хэдэн зуун нислэг хойшлогджээ.
Өмнөд Хятадын тэнгисийн эргээр 140 км/ц-ийн хүчтэй салхилж, асар том давалгаа үүсэн, моддыг үндсээр нь булгалсан байна. Хонконгт анх 1999 онд 10 дугаар түвшний хүчтэй шуурга дэгдэж байсан. Харин энэ удаагийн тайфуны аюул тэр шуурганаас бага байсан аж.
Үүнээс өмнө буюу долоодугаар сарын 19-нд “Гучол” хар салхи Японы төвийн хэсгийг дайрч, 20-иод хүн гэмтэж бэртэн, нэг иргэн амиа алдсан юм.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш