logo
Д.Дорлигжав: Сонгуулийн маргааныг үнэн Зөв шийдэхгүй бол дараагийн сонгуульд сөрөг нөлөөтэй

Д.Дорлигжав: Сонгуулийн маргааныг үнэн Зөв шийдэхгүй бол дараагийн сонгуульд сөрөг нөлөөтэй

2012/07/30
УИХ-ын дарга З.Энхболдтой Монгол Улсын Ерөнхий Прокурорын Газрын удирдлагууд уулзаж баяр хүргэн ойрын үед хийж байгаа ажлууд, боловсон хүчний нийгмийн асуудал, ажиллах нөхцөл, техникийн шинэчлэлийн талаар танилцууллаа.
УЕПГ-аас орон нутгийн прокурорын байгууллагуудыг байртай болгох, боловсон хүчин шилжин сэлгэж ажиллах нөхцлийг бүрдүүлэх талаар анхаарч аймаг бүрт прокурорын мэдлийн орон сууцны байртай болох юм байна. Ажиллагсдын ажлын ачааллыг жигдлэх, давтан сургалтад хамруулах, улс оронд болж байгаа хэргүүдтэй шуурхай танилцах, мэдээлэл солилцох теле хурал хийх, онлайн сүлжээнд холбох зэрэг ажлуудыг амжилттай хийж байгаа юм байна. Ойрын хугацаанд дүрэмт хувцасныхаа загварыг шинэчлэх юм байна.
Энэ үеэр УИХ-ын дарга З.Энхболд “Өнгөрсөн сонгуулийн маргаантай асуудлуудыг шийдэхэд хэр удах” талаар тодруулсан юм. Үүнд Монгол Улсын Ерөнхий Прокурор Д.Дорлигжав “Холбогдох байгууллагуудтай ярилцсан. Аль болох шуурхай, шударгаар шийдэх болно. Энэ удаагийн сонгуулийн маргаантай асуудлуудыг үнэн зөв шийдэхгүй бол дараа дараагийн сонгуульд сөрөг нөлөөтэй. УИХ-ын гишүүний эрх зүйн байдлын тухай хуульд зарим өөрчлөлтийг оруулахгүй бол эрх зүйн хувьд хүндрэлтэй асуудлууд бий. Ерөнхийлөгчийн өргөн барьсан хууль яаралтай батлагдвал сайн байна“ хэмээлээ. Өнөөдөр Прокурорын байгууллагын нийт ажиллагсдын 67 хувь нь эмэгтэйчүүд байна гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах хэлтэс мэдээллээ.
 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш