Бээжингийн олимпын мөнгөн медальт О.Гүндэгмааг өчигдрийн тэмцээнд шигшээ наймд шалгарсангүй гээд урам хугарах хэрэггүй. Учир нь, түүний даагаа нэхэх “жинхэнэ” тэмцээн болох спорт гар бууны 25м-ийн төрөл билээ.
Бээжингийн олимпод тэрээр энэ төрөлд урьдчилсан шатанд 590 онож наймд шалгарч улмаар мөнгөн медалийн эзэн болсон. Наймдугаар сарын 1-нд болон энэхүү тэмцээнд Бээжингийн олимпын алтан медальт Чен Ин, мөнгөн медальт О.Гүндэгмаа, хүрэл медалийн эзэн Герман улсын иргэн Г.Мөнхбаяр нар дахин өрсөлдөнө.
Сонирхуулахад олимпын хос медальтай Г.Мөнхбаяр өчигдрийн хийн гар бууны 10м-ийн төрөлд 25-д орсноор мөн шигшээ наймд шалгарсангүй.
Б.Ирээдүй