УИХ-ын 2012 оны сонгуульд МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслээс намын листээр нэр дэвшсэн өмгөөлөгч О.Баасанхүү УИХ-ын гишүүний тангаргаа өргөхөөр хувийн бэлтгэлээ хангаж эхэлжээ. Мөн УИХ-ын гишүүн болохоор хэний ч ятгалгад орохгүй, өөрийнхөөрөө байж, сонгогчдын эрх ашгийг дээдлэх зорилт тавьсан сурагтай. Ямар ч байсан “Шударга ёс” эвслээс намын листээр нэр дэвшсэн өмгөөлөгч О.Баасанхүү, тус эвслийн гишүүн Ц.Цолмон нарын УИХ-ын гишүүний тангаргыг өргүүлэх боломжтой гэсэн шийдвэрийг Удирдах зөвлөлийн хуралдаанаас нь гаргаад байгаа юм. Хэрвээ УИХ дахь МАН-ын бүлэг УИХ дахь Ардчилсан намын бүлэгтэй ойлголцолд хүрч, анхдугаар чуулганы үйл ажиллагаа хийгээд УИХ-ын даргыг томилсон үйл явц дээр буулт хийн, чуулганы үйл ажиллагаанд оролцвол ирэх долоо хоногтоо багтаад эвслийн хоёр гишүүн тангараг өргөж УИХ 71 гишүүнтэй болох боломж харагдаж буй юм.
Г.ДАРЬ