МАН-ын ээлжит бага хурал гурван өдөр үргэлжилсэний эцэст намынхаа шинэ удирдлагуудыг сонгосон билээ. Намын даргаар 1996 оны үед Н.Энхбаяртай хамт тус намыг удирдалцаж байсан Ө.Энхтүвшинг "Өөр дарга хийчих олигтой хүн байхгүй" гэсэн тодотголтойгоор нэр дэвшүүлж, сонгосон бол ерөнхий нарийн бичгийн даргаар Г.Занданшатар тодорсон.
У.Хүрэлсүхийн "хүн" гэгддэг тэрээр "Хадгаламж" банкны 14 тэрбум төгрөгний хэрэг, цөмийн хаягдал булах ажлыг зангидаж байсан гэх зэрэг олон асуудалд холбогдсон туйлын нэр хүнд муутай улс төрч.
Тиймдээ ч төрсөн нутгийнхан нь түүнд "муу" дүн тавьж, өнгөрсөн сонгуулиар олонд огт танигдаагүй Д.Ганбатад "өвдөг шороодсон".
Гэтэл түүнийг У.Хүрэлсүх зүтгүүлсээр намын ерөнхий нарийн бичгийн дарга болгосонд намын гишүүд нь тун сэтгэл гонсгор байгаа бол АН-ын удирдлагууд тун ч баяртай байгаа гэнэ.
Учир нь түүний орооцолдож байсан гэх хэргүүдийг сөхөөд байхад л юун МАН шинэчлэгдэж өөрчлөгдөх, сонгуульд ялах манатай юм болно гэж үзэж буй аж.
Тэр бүү хэл Г.Занданшатар анх сонгогдохдоо ч намынхаа "УИХ, Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөөд ялагдсан улс төрч 1-2 жилийн дотор намаас улс төрийн дэмжлэг авахгүй" гэсэн журмыг зөрчсөн юм байна."
Н.Нармандах