logo
Үхсэн нохой зураад өгчих

Үхсэн нохой зураад өгчих

2011/07/01
Дүү нь ахаасаа гуйж гэнэ.
-Ахаа та надад нохой зураад өгөөч
-Ах нь амьд амьтан ерөөсөө зурж чаддаггүй юмаа
-Тэгвэл та үхсэн нохой зураад өгчих.
* * *
Амьтад онгоцоор нисэж байв. Туулай жолоочийн өрөөнд ортол Хэрээ элдэв юм оролдоод сууж байв.
-Хэрээ чи юу хийж байгаа юм бэ?
-Би далдагнаж байна
-Би хамт далдагнаж болох уу?
-Тэг тэг, тэгээд тэр 2 нийлээд далдагнаж гарав, удалгүй баавгай орж ирээд мөн хамт далдагнахыг гуйв. Удалгүй онгоц жолоодлогоо алдан унаж эхлэв. Бүгд сандралдан яахуу ийхүү болж эхлэв. Туулай Баавгай 2 хэрээ рүү орилж эхлэв.
-Чамаас болж онгоц сөнөлөө, одоо яах вэ гэв.
-Та 2 нисэж чадах уу
-Үгүй
-Тэгвэл юу гэж хүн дагаж далдагнасан юм
* * *
Шинэ баян эрийн утас шөнө хангинав:
-Байна уу, танд “Мерседес” хэрэгтэй юу?
-Үгүй ээ, хэрэггүй.
Өглөө босоод хартал машин нь алга болсон байлаа.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш